Монгол мөнгөөр 90 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх энэ үхэр нь орой бүр нэг шил виски уудаг. Эрт дээр үеэс үхэр нь Энэтхэгт маш ариун нандин, дархан амьтан байсан бөгөөд уугуул иргэд үхэрт маш хүндэтгэлтэй ханддаг байсан юм. Учир нь Энэтхэгчүүдийн хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг бөгөөд Хиндү шашин нь Энэтхэгийн хойгийн зонхилох шашин юм. Хиндү шашинд үхрийг Шива /Шүүн дэнслэгч/ бурханы дүр хэмээн үздэг тул ийнхүү үхрийг хүндэтгэдэг байна.
Энэтхэгийн зарим нутагт үхрийг нядлах хориотой. Энэтхэгчүүд үхрийн махыг огт иддэггүй бөгөөд зөвхөн үнээний сүүг хүнсэндээ хэрэглэдэг.
Ихэнх энгийн ард иргэд үхэр тэжээх бололцоогүй байдаг ч Энэтхэгийн гудамжинд үхрийг элбэг харж болох бөгөөд тэднийг харж нүдээ баясгах боломжтой. Гудамжаар явж байгаа болон зам хөндлөн гарч байгаа үхрүүдэд зам тавьж хүндэтгэл үзүүлдэг. Зураг дээрх үхэр нь Энэтхэгийн Хариана мужийн ферм дээр өссөн "Судан" нэртэй үхэр бөгөөд 1.5 тонн жинтэй, 1 метр 80 см өндөртэй, 4.3 метр урттай.
Харахад эрүүл чийрэг энэ үхэр нь хамгийн шим тэжээллэг бордоогоор бордуулдаг бөгөөд мөн орой бүр унтахын өмнө 1 шил виски уудаг. "Судан" үхрийн нэг өдрийн хоол тэжээлийн өртөг нь ойролцоогоор 200,000 төгрөг болдог байна. "Судан" үхрийн эзэн сард хэдэн арван сая төгрөг зарцуулж үхрийг тэжээдэг ч "Судан" үхэр мөн тулаанд оролцож эзэндээ жил бүр хэдэн арван саяын орлого авчирдаг аж. Хэрэв тулаанд ялагдвал амиа алдсанаар тулаан өндөрлөдөг.
Энэтхэгт "Судан" үхрийг мэдэхгүй хүн гэж үгүй. Маш олон хүн түүн шиг хүч чадалтай үхэртэй болохыг мөрөөддөг гэнэ. Судан үхрийн зарагдах үнэ 90 тэрбум төгрөгт хүрсэн байна.
П.Одонтунгалаг
toutioao.com
Сэтгэгдэл (1)