x

Монголд анх удаа умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ

Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна.

Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хийж эхэлснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ.

Нийслэлийн Амгалан амаржих газраас БНСУ-ын “RF Medical” төвтэй хамтарсан сургалтыг 2018 онд тус амаржих газарт хоёр удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус, тус сургасан байна.

“Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Амгалан газарт зохион байгуулж, БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, “Кореа фарм” ХХК-ийн захирал Б.Бурмаа, “Гоодаль” эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллалаа. Сургалтанд Амгалан, Хүрээ амаржих газар болон ЭХЭМҮТ, Unimed, Орхон аймгийн “Медипас” зэрэг эмнэлгийн 15 эмч оролцлоо.

Энэ өдрүүдэд хоёр орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг нийт долоон үйлчлүүлэгчид амжилттай хийлээ. Уг эмчилгээнд Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа, Б.Хишигдаваа, мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар, БНСУ-ын “RF Medical” төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцсон юм.

Тус эмчилгээ нь умайн дотор талын салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэн   салст давхаргыг некроз (үхжил) болгон цус алдалтыг зогсоож байгаа юм. Тиймээс умайн эмгэг цус алдалт /ойр, ойрхон олон дахин цус алдаж байгаа, даавар эмчилгээнд үр дүнгүй/, умайн салстын эмгэг зузааралтай, умай авахуулах хүсэлгүй, гэр бүл төлөвлөлтийн хувьд цаашид хүүхэд төрүүлэхээр төлөвлөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой эмчилгээ юм.

Харин биеийн байдал хүнд, судасны бөглөрөлтэй, эрхтэн тогтолцооны хурц үрэвсэлтэй, кесар мэс заслаас хойш дөрвөн жилийн дотор, умайн хөндий рүү түрж ургасан салстын доорх хоргүй хавдрын зангилаатай, умайн гаж хөгжилтэй, умайн салстын хорт хавдар салст давхаргын түвшнээс хальсан, цаашид хүүхэд төрүүлэх хүсэлтэй зэрэг тохиолдолд уг эмчилгээг хийхгүй аж.

Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, эмнэлгийн ор хоног богино, өвчтний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд нийслэлийн Амгалан амаржих газраас цаашид уг эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цаг 2 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 10 цаг 8 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 10 цаг 47 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 10 цаг 56 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 13 цаг 8 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 13 цаг 9 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 13 цаг 10 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 13 цаг 11 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 13 цаг 13 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 13 цаг 14 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 13 цаг 15 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 13 цаг 17 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 13 цаг 18 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 13 цаг 19 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 13 цаг 20 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 13 цаг 22 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 13 цаг 24 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 13 цаг 25 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 13 цаг 26 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 13 цаг 28 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top