x

Цахилгаан менингит тархах аюул нүүрлэжээ

"Менингококк гоц халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ"

Анх 2003 онд САРС нэрээр Монголд тархаж байсан аюулт тахал болох H1N1 вирус өдгөө томуу нэрээр манай улсад тархаж, сар гаруйхны өмнө хүүхэд, томчуудгүй нэрвэгдсэн. Ямар сайндаа ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын албаны дарга А.Оюунчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “H1N1 бол САРС буюу цар тахал мөн шүү” хэмээн анхааруулж байх вэ. Дэлхий нийтээрээ дахин томуугийн өөр цар тахалтай нүүр тулгарч болзошгүй гэж ДЭМБ мэдэгдсэн. Энэ улиралд л гэхэд зөвхөн АНУ-д 13 хүүхэд томуугаар нас бараад байна.

Гэтэл энэ тахал намжиж амжаагүй байтал манай улсад сар шинийн баярын өдрүүдээр менингококк гоц халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Увс аймаг болон Баянзүрх дүүрэгт тус бүр нэг хүүхэд өвдсөн байна.

Өвчнийг тун түргэн хугацаанд зөв оношилж, эмчилснээр биеийн байдал нь сайжирсан хэмээн ЭМЯ мэдээлж буй ч нэг өвчтөний ард 30-40 хүн халдвар тээдэг аж. Энэ өвчин өмнө нь манай улсад гарч байсан төдийгүй “цахилгаан менингит” нэрээр танил болсон. Уг нь манай хөрш хоёр улсад уг өвчин бүр сарын өмнө дэгдлээ хэмээн мэдээлж байсан төдийгүй ДЭМБ-аас ч анхааруулж байв. Гэтэл манай улсын эрүүл мэндийн байгууллагууд ямар ч арга хэмжээ авалгүй назгайрсаар байтал хэдийн ороод ирлээ.

Цахилгаан цахих мэт хурдан тархдаг энэ аюулт өвчин нь арьсан дээр өвөрмөц, зөв биш хэлбэртэй, цусархаг тууралт гарах болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.

Тухайлбал, цоо эрүүл байсан хүүхэд гэнэт өндөр халуурч, 4-12 цаг, дунджаар 6-8 цагийн дотор биеэр нь тууралт өгөөд хамар, ходоод бөөр, өндгөвчнөөс цус алдалт, харвалт үүсдэг аюултай аж.

Гэвч хүмүүс салхин цэцэгтэй андуурах тохиолдол гардаг тул богино хугацаанд хүндэрч, амь нас эрсдэх аюултай энэ өвчний шинж тэмдэг илэрмэгц эмчид яаралтай хандахыг анхаарууллаа. Учир нь 2-4 дүгээр сард уг өвчний дэгдэлт эрс нэмэгддэг ба манай оронд найм, арав, 15 жилийн үечлэлтэй гардаг нь тогтоогджээ.

Цаашид энэ өвчний тохиолдол нэмэгдэх магадлалтай боллоо гэж ЭМЯ өчигдөр хэвлэлийхэнд  мэдээлсэн юм. Угтаа өвчин тархсан хойно нь мэдээлэх бус гарахаас нь өмнө сэрэмжлүүлж, арга хэмжээ авах үүрэгтэй бус уу.

Жил бүр ямар халдварт өвчин хэдэн сард гардгийг мэддэг атлаа ЭМЯ болон НЭМГ-ын унхиагүй байдлаас болж иргэд вакцинд ч хамрагдах мэдээлэлгүй байсаар гарсан халдварт өвчин болгонд нэрвэгдэн, амь насаа алддагтай жил тутам эвлэрсээр байх уу. Тэр байтугай хатгаа, менингококк, улаан бурхан гэх мэт халдварт өвчнөөс сэргийлэх ганц арга нь вакцин хийлгэх гэдэг ч вакцинаа хангалттай нөөцлөх ч чадваргүй, ор дэр нэмж тавьснаа ажил хийсэн мэт пиардсаар байх уу.

Төсөвт мөнгө суугаагүйгээс вакцин авч чаддаггүй. Өвчин гарсан үед л хэдэн вакцин авдаг ч зорилтот бүлгийн хүмүүст арай гэж хүргэдэг хэмээн хэлээд сууж байх нь манай улсын эрүүл мэндийн бодлого болсон нь гутамшигтай.

Ядаж нялхсаа вирус, нянгийн “хоол” болгочихгүй байх бодлогоор ажилладаг болмоор байна гэдэг хэдэн хатуу үгийг ЭМЯ болон НЭМГ руу илгээе. Түүгээр ч зогсохгүй ДЭМБ-аас удахгүй улаанбурхан өвчин дэлхий даяар тархахыг анхааруулсныг давхар дуулгая. Бодлого барьдаг, хэрэгжүүлдэг газрууд эртхэн хэрхэхээ шийдэх биз, цаг хугацаа бага үлдлээ.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цаг 25 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 6 цаг 31 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 10 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 7 цаг 19 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 9 цаг 30 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 9 цаг 31 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 9 цаг 32 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 9 цаг 34 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 9 цаг 35 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 9 цаг 36 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 9 цаг 37 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 9 цаг 39 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 9 цаг 40 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 9 цаг 42 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 9 цаг 43 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 9 цаг 45 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 9 цаг 46 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 9 цаг 47 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 9 цаг 49 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 9 цаг 50 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top