Улсын клиникийн төв эмнэлэг Эрүүл мэндийн салбарын ажилчдыг ажиллах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, ажлын байрны ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд байгууллагын төсвийн зардлаар тус эмнэлгийн 350 сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд ажлын дүрэмт хувцасны ээлжит хангалт болон хүйтэн сэрүүний улиралд өмсөх дулаан цамцаар бүрэн хангажээ.
Энэ тухай ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл "Сувилагч нар маань эм тариа зөөхөөс эхлээд хүйтэн нойтонд гарч гүйх шаардлага байнга гардаг. Эмнэлгүүд жижүүрийн сувилагч нарынхаа хоолны чанарыг сайжруулахын дээр дулаан хувцсаар хангаж эхлээд байгаагийн нэг нь Улсын клиникийн төв эмнэлэг юм. Үнэхээр сайн байна. Баяр хүргэе" гэжээ.