x

Сар шинийн баяраар ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарь

Монголын уламжлалт Сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх чиглэлийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас өглөө.

Үүнд, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах А/05 дугаар тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилжээ.

Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. 

Тухайлбал, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчлэх юм байна. 

Мөн сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байгаа аж.

Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг эмнэлгүүдэд давхар сануулсан талаар ЭМЯ мэдээлэв.

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь:

Байгууллагын нэр

Утасны дугаар

Цагийн хуваарь
2 сарын 5, 6, 7

Тайлбар

1

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

11-320981

24 цаг

Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Өрхийн эрүүл мэндийн төв

/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./

10-16 цагийн хооронд

3

Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет

-

10-16 цагийн хооронд

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

    СХНЭ - 11-631108
      ХУЭМТ- 98008082
      ХУНЭ -11-379258
      БЗНЭ -11-454004
      СБНЭ - 11-350790
      БГЭМТ -11-362539
      ЧДЭМТ- 11-314587

24 цаг

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв
Хүүхэд, насанд хүрэгчид

103,
70110103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

11-325731

10-16 цагийн хооронд

 

Эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. 

  • Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх,

  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх,

  • Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх,

  • Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойгоо зайлах,

  • Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх,

  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх,

  • Гар ариутгагч, нойтон сальфетка тавих,

  • Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх,

  • Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх,

  • Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах,

  • Хоол хүнсээ тохируулж хэрэглэх,

  • Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх,

  • Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх,

  • Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах,

  • Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах,

  • Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх,

  • Ууцыг халуун газар хадгалахгүй байх,

  • Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах,

  • Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах,

  • Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх,

  • Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах,

  • Хамгаалалтын бүс хэрэглэх,

  • Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх,

  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 56 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 10 цаг 2 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 10 цаг 41 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 10 цаг 50 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 13 цаг 1 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 13 цаг 2 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 13 цаг 4 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 13 цаг 5 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 13 цаг 6 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 13 цаг 8 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 13 цаг 9 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 13 цаг 11 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 13 цаг 12 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 13 цаг 13 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 13 цаг 14 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 13 цаг 16 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 13 цаг 18 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 13 цаг 19 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 13 цаг 20 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 13 цаг 21 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top