x

Резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн яамнаас “Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын төслийг шинээр боловсруулж байгаатай холбогдуулан тус яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төвд суралцаж байгаа резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн зэрэг 16 байгууллагад үндсэн мэргэшлийн сургалтад суралцацж байгаа 1-3  дугаар дамжааны 200 гаруй резидент эмч оролцов.

Уулзалтад тус яамны Төрийн захиргааны захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Т.Учрал, мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, П.Эрхэмбаяр нар оролцож, резидент эмч нартай үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаа, явцын талаар санал солилцож, журмын төсөлд хэрхэн тусгах талаар хэлэлцлээ. Тухайлбал:

Сургалт эрхлэх байгууллагын сургалтын албаны үйл ажиллагаа

Суралцагчийн дэвтэр, гарын авлагын ашиглалт

Ажлын цагийн зохицуулалт

Нийгмийн хамгааллын асуудал /хоол, ажлын хувцас, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг гэх мэт/

Резидентийн өргөдөл санал, хүсэлт, гомдлыг хүлээн авчшийдвэрлэдэг байдал

Сургалтын орчин /анги танхим, сургалтын тоног төхөөрөмж, суралцагчийн хувцас солих болон амрах өрөө гэх мэт/

Суралцагчийн үнэлгээний асуудлаар харилцан санал солилцов.

Резидент эмч нартай хийсэн энэ удаагийн уулзалт, сургалт эрхлэх байгууллагын сургалтын албаны дарга, арга зүйч нар, эмнэл зүйн сургагч багш нартай 2019 оны 1 дүгээр сарын 08, 14-ний өдрүүдэд хийсэн 2 удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг судалж, “Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын төслийг шинэчлэн боловсруулах бөгөөд журмын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 2 дугаар сард дахин зохион байгуулна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 8 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 7 цаг 14 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 53 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 8 цаг 2 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 10 цаг 13 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 10 цаг 14 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 10 цаг 15 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 10 цаг 17 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 10 цаг 18 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 10 цаг 19 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 10 цаг 20 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 10 цаг 22 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 10 цаг 23 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 10 цаг 25 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 10 цаг 26 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 10 цаг 27 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 10 цаг 29 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 10 цаг 30 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 10 цаг 32 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 10 цаг 33 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top