x

Хайр дурлалын харилцаа хэзээ төгсөхийг урьдчилан таамаглах боломжтой

Хосуудын харилцаа хэрхэн үргэлжлэхийг таамаглах боломжгүй мэт. Учир нь харилцаа бүр өөр өөр, үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь маш олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Эрдэмтэд ийн дүгнэдэг хэрнээ хайр дурлалын харилцаанд дүгнэлт хийдэг математикийн модель бүтээхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. 

"Vox" сайт асар их хэмжээний мэдээлэлтэй ажилладаг технологийн компаниуд болон олон нийтийн сүлжээнүүд эрдэмтдийн энэхүү оролдлогыг шинэ түвшинд гаргах боломжтой гэдгийг мэдэгджээ. Жишээ нь "The Facebook Effect" нэртэй номонд Марк Цукерберг их сургуулийнхаа хосуудын харилцааг 33% оновчтойгоор таамаглаж чаддаг нэгэн программ боловсруулж эхэлж байсан тухай дурдсан байна.

2013 онд Facebook компанийн хөгжүүлэгч Ларс Бэкстром ба Корнеллын их сургуулийн эрдэмтэн Жон Клянберг нар урт удаан хугацаанд үргэлжилдэг харилцааны гол хүчин зүйлсийн талаар судалгаа хийж байв. Тэдний боловсруулсан модель тухайн хайр дурлалын харилцаа яг хэзээ төгсөхийг 60% хүртэлх нарийвчлалтай тооцоолж байжээ. Мөн эрдэмтэд дараа, дараагийн судалгаанууддаа олон нийтийн сүлжээний сая, сая хэрэглэгчдийн статуст (2008-2011 оны хооронд) дүн шинжилгээ хийсэн байна.

Олон нийтийн сүлжээнээс гадна дуу хоолойгоор удирддаг ухаалаг спикерүүд болон бусад гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд ч хувийн мэдээллийг ашиглах боломжтой аж. Энэ талаар 2018 онд eHarmony,  Лондон дахь Эзэнт гүрний бизнесийн коллежийн хамтарсан илтгэлд дурджээ.

Мэргэжилтнүүдийн онцолсноор эдгээр ухаалаг төхөөрөмжийн программ нь эздийнхээ хувийн яриаг "чагнаснаар" тэдний харилцааны бат бөх байдлыг дүгнэж, тэр ч бүү хэл энэ талаар зөвлөгөө өгөх чадвартай гэнэ. Эрдэмтэд 2017 онд дуу хоолойгоор удирддаг "хувийн туслахууд" болон 134 хосыг хамарсан туршилтад дээр тулгуурлан ийм дүгнэлтэд хүрчээ. Хосуудын ярианаас үндэслэн тэдний харилцаа цаашид хэрхэн үргэлжлэхийг ухаалаг спикер 79% нарийвчлалтай тодорхойлж чадсан байна.

Гэхдээ мэргэжилтнүүд ч тэр, компаниуд ч тэр энэхүү технологи нь тэдний бүтээгдэхүүнд нэвтэрсэн гэдгийг хэлэхгүй байгаа юм. 

Дэлхий томоохон компаниудад таны хувийн харилцаа ямар хамаатай юм бэ гэж үү? Хамгийн оновчтой хариулт нь мэдээж хэрэг танаар худалдан авалт хийлгэх. Учир нь ихэвчлэн хүмүүс маш хүнд салалтын дараа дэлгүүр хэсэж, худалдан авалт хийх хандлагатай байдаг аж. Дашрамд дурдахад Facebook олон нийтийн сүлжээ таны статус өөрчлөгдсөнийг шууд мэддэг бөгөөд улмаар ганц бие хүмүүст зориулсан сурталчилгаа идэвхжүүлдэг байна.

Харин Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг Марк Зукерберг 2019 онд технологийн ирээдүй, түүний нийгэмд үзүүлэх нөлөөний талаар олон нийтэд чиглэсэн цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09 Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2025-05-09 Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2025-05-09 Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2025-05-09 Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2025-05-09 Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2025-05-09 Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2025-05-09 Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2025-05-09 Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2025-05-09 Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2025-05-09 Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2025-05-09 Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2025-05-09 Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2025-05-09 Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2025-05-09 Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top