Энэ их хугацаа юу, эсвэл бага уу? Дэлхийд энэ хугацаанд юу болж өнгөрдөг вэ?
Найман петабайт мэдээлэл интернэтээр (26600 гбайт секунтэд) тарж байдаг. Интернэт трафикийн боловсруулан байгаа мэдээлэл таван минутад сүлжээний 1990 оны сүүлчийн нэг жилийнхээс найм дахин их болжээ.
930 сая цахим шуудан таван минутад илгээгдэж байгаа нь спамын 70 хувь орчим болдог.
1290 хүн Дэлхийд мэндэлж, 540 хүн үхдэг. Ийнхүү дэлхийн хүн ам таван минутад 750 хувиар нэмэгдэж байна.
300 кг бодисоо энэ хугацаанд дэлхийн агаар мандлын дээд давхрага алдаж байна. Голчлон сансарт хүчилтөрөгчийн ион, устөрөгч, гелий алдаж буй.
12.000.000 асуулгыг Google хайлтын систем боловсруулж байна. Систем 1999 онд ийм хэмжээний асуулгыг боловсруулахад 3,5 өдрийг зарцуулж байлаа.
Таван минутын дотор дэлхийд 5 газар хөдлөлт бүртгэгдэж нэг нь л хүмүүст мэдрэгддэг.
1.440.000 шинэ од хорвоогийн харагдах хэсэгт асна.
30.000 аянга дэлхийн гадаргыг ниргэж байдаг. Аянга бүр нь дундажаар 15 000 000 вольтын хүчийг агуулдаг.
370 онгоц таван минут тутам хөөрч бууж байдаг. 2018 онд нисэхийн арилжааны компаниуд 39 сая нислэг хийжээ.
155 петабайт дижитал мэдээлэл одоо таван минутад бүтээгдэж байгаа ба Соёл иргэншлэлийн эхнээс 2003 он дөнгөж 5 эксабайт мэдээлэл (5000 петабайт) бүтээгджээ. Хэрэв “соёл иргэншлийн эхийг хүрэл зууны үеийн эхэн гэвэл энэ 3500 түүхэн жилд мэдээлэл бүтээх дундаж хурд нь жилдээ ойролцоогоор 0,9 петабайт байжээ.
М.Цогт
Сэтгэгдэл (1)