Алкогол хэрэглэх талаар Эстони Европын орнууд дундаас лидер болжээ. “Эрүүл Орос” нэртэй төслийн шинжээчид энэ чансааг гаргажээ.
Явуулсан судалгааны дагуу, Эстонид нэг хүний жилийн хэрэглээний цэвэр спирт нь 15,35 литр болсон байна. Чансааны хоёрт байгаа Литва оржээ. Литва улсын нэг хүнд ноогдох үзүүлэлт 13,61 литр болжээ. Гуравдугаар байранд нэг хүнд жилдээ 12,99 литр цэвэр спирт ноогдож байгаа Чех улм оров.
Европт бүхнээс бага алкоголыг Грекчууд (6,52 литр), Италичууд (7,08 литр), Шведчүүд (7,18 литр) хэрэглэдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага оролцсон нээлтэй эх сурвалжийн мэдээллээс уг чансааг гаргажээ.