Их Британийн Лестерийн их сургуулийн хэсэг эрдэмтэн удаан хугацаагаар машин барих нь аюултай болохыг баталсан байна. Хоёр цагаас илүү хугацаагаар машин жолоодоход IQ буюу сэтгэн бодох чадвар буурдгийг судалгаагаар тогтоосон гэж The Times сэтгүүлд бичжээ. Ер нь жолоо барьж явах үед тархины идэвхжил доод түвшинд очдог байна. Судлаачид 37-73 насны 500 хүнийг судалгаанд хамруулсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Энэ нь жолоо барьж явахад хүний хөдөлгөөн эрс багасдаг, сэтгэн бодох коэффицент өөрчлөгддөгтэй холбон тайлбарлаж байна.
Мэргэжилтнүүд бас сэтгэн бодох чадвараа дээшлүүлэхийн тулд биеийн хүчний ачаалал өгч, оюун ухааны дасгал сайн хийж байхыг зөвлөжээ.
Х.Өлзийбаяр