Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2018 онд 25 хүнд энэ мэс засал амжилттай хийжээ. Энэ нь жилийн төлөвлөгөөгөө 108 хувиар давуулан биелүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэг өдөр хоёр мэс засал амжилттай хийсэн байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өртөг нь 20 сая төгрөг бөгөөд төлбөрийн дийлэнхийг Эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг. Өвчтөн 3.8 сая төгрөгийг хувиасаа гаргаж байна.
Бөөр орлуулах эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах, гемодиализ буюу аппаратаар цусыг нь шүүх, хэвлийн диализ гэсэн гурван төрөлтэй байдаг. Манай улс 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлсэн юм.
Энэ жил хийсэн 25 мэс заслаас хоёрыг нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан гэж тус багийн мэс засалч, Төрийн шагналт, Гавьяат эмч Д.Нямсүрэн ярилаа.