ЭХЭМҮТ-ийн гадаа эх төрсөн болон эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагатай холбоотой албан даалгаврыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр гаргалаа.
Албан даалгаварт эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн хаягийг монгол хэлээр, үгийн товчлолгүй гаргацтай бичих, шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй, харагдахуйцаар байрлуулах, мөн эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Түүнчлэн эмнэлгийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлтүүдэд харилцаа, хандлагын алдаа зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзэж дүгнэхийг албан даалгаварт тусгасан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ:
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл (1)