x

Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ

УИХ -ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн өөрчлөлт нь товчхондоо 2009 онд батлаад мартсан Цөмийн инергийн тухай хуулийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуультай нийцүүлж өөрчлөх, шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг тодорхой болгох зорилготой. 

Гэвч байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр гишүүдийн зүгээс ярьж байгаа зүйл нь "Шар нунтаг байгаль орчинд ямар хортой вэ", эсвэл "Шар нунтгаа ухаж гаргачихаад атомын цахилгаан станцаа барихгүй юм уу? Баялгаа алдчихаад хоосон хоцрох вий" гэдэг яриа. Тэр байтугай "Шар нунтагаа зарснаар орон нутагт ямар ашиг, ач холбогдолтой юм бэ?" гэж хүртэл асууж, Оюутолгойн гэрээний алдаа, онооны тухай ч ярьж байна.

Уг нь бол хуулиа батласны дараа хөрөнгө оруулагч нараа урьж авчирчихаад ярих ёстой асуудал. Хөрөнгө оруулалт авахын тулд хуулийн орчин нь тодорхой, тогтвортой байх ёстой. Энэ зорилгоор Цөмийн инергийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Ядаж "Стратегийн ордод төрийн өмчийн хувь 34 байна, үнэ төлбөргүй шууд эзэмшинэ" гэдэг заалтыг өөрчилж, төрийн өмчийн хувь эзэмшлийг татвараар орлуулах хувилбарыг оруулж ирэх тухай ярьж байгаа. Тэр битгий хэл "Орона" гэдэг нэг компанийн асуудлыг  ч ярих ёсгүй юм. Тухайн компанийн технолои ямар байх нь манай асуудал биш. Технологи ярих гэж байгаа бол дэлхийн түвшинд хүрсэн өндөр технологи хаана байна? Ямар зарчмаар ашгаа хувааж, орлогоо бүрдүүлэх вэ? гэдгийг л ярих ёстой. Ганцхан "Орона" компани л уран олборлодог биш шүү дээ.

Эхлээд хуулиа боловсронгуй болгочих, хуулийнхаа орчинд хөрөнгө оруулагч нараа уриад оруулаад ир. Тэгсний дараа "Та нар атомын цахилгаан станцыг ингэж барина шүү" гэдэг ярих ёстой. Тэр нь манай парламент, Засгийн газрын бодлого байх ёстой. Бодлого нь тодорхой болоод хөрөнгө оруулагч нь тодорхой болчихсон байхад хуулийн асуудал нь хоцроод яваад байгаа. 

Манай улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол цөмийн эрчим хүчтэй болох, үүний тулд уранаа олборлох асуудал. Тэгээд энэ бүхний эхлэл нь Цөмийн инергийн тухай хуулиа өөрчлөх. Хуулийг батлах нь яаралтай асуудал боловч хэлэлцүүлэх үе шат нь хугацаа авах юм шиг байна. Тиймээс ядаж хэлэлцэж байгаа асуудлынхаа, ярьж байгаа зүйлийнхээ эрэмбэ дарааг олж яримаар байна аа, манай гишүүд. Хаана нь юу ярих ёстойгоо мэдэж ярья.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.149)
    Энэ олон мэдээний сайтууд Монголд сонгуулийн үеэр л орлого олдог.
    2024 оны 11 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 20 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 27 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 33 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 36 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 1 цаг 14 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 1 цаг 40 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 2 цаг 2 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 2 цаг 4 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 2 цаг 5 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 2 цаг 6 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 2 цаг 15 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 2 цаг 16 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 17 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 3 цаг 24 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 3 цаг 35 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 3 цаг 42 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 3 цаг 51 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 4 цаг 13 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 4 цаг 14 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 4 цаг 18 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top