БНХАУ, Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн эмгэгтэй 100 монгол хүүхдийг БНХАУ-д үнэгүй мэс засалд оруулж эмчлэх төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 53 хүүхэд эмчлүүлсэн. Энэ жил үлдсэн 47 хүүхдийг эмчлэх бөгөөд БНХАУ-ын эмч нар өнгөрсөн сард манай улсад ирж, өвчтөнүүдээ сонгоод явсан юм. Бээжинд очсон 28 хүүхэд нь үлдсэн 47 хүүхдийн эхний ээлж юм.