x

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Сингапур Улсаас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа. Ноён Эрик Тео Сөүл хотоос манай улсыг хамааран ажилладаг бөгөөд 2019 онд Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниуд Сингапурын хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллаж, тус улсын ололт амжилт, бизнесийн ноу хауг нэвтрүүлж улс орныхоо хөгжил, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдгийг онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр, холимог тогтолцоогоор явагдсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 14 мега, 350 гаруй дэд төслийг хэрэгжүүлэхээр тусгасан талаар танилцуулж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үед Улсын Их Хурал гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамгаалахад онцгой анхаарал хандуулж буйг дурдлаа.

Элчин сайд Эрик Тео УИХ болон хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монгол, Сингапурын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин тэлж байгааг цохон дурдав. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болон “Шинэ Зуунмод” хотын мастер төлөвлөгөөг боловсруулах, иргэний агаарын тээврийг сайжруулах, Үндэсний баялгийн сангийн менежментийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг карбон кредитийн зах зээлд нэвтрэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ талаар Элчин сайд Эрик Тео товч танилцуулаад, ирэх 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг эдгээр хамтын ажиллагааны ололт амжилтаар угтана гэдэгт итгэлтэй байна гэв.

Монгол, Сингапурын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг Улсын Их Хурлын дэд дарга, Элчин сайд нар харилцан тэмдэглэж, парламентын бүлгүүдийн үйл ажиллагаа, цаашид баримтлах зарчим, тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав 1 цаг 14 мин Пулитцерийн 2024 оны утга зохиолын шагналтнууд тодорлоо 1 цаг 15 мин Криштиану Роналдугийн хүү Португалын өсвөрийн шигшээд анх удаа дуудагдлаа 1 цаг 16 мин Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэрэглэгчдэд үнийн өсөлт, хомсдол нүүрлэхэд хүргэж байна 1 цаг 18 мин Баруун бүсийн төрийн албан хаагчид Ховд аймагт чуулж байна 1 цаг 23 мин Завханы уулчид Европ тивийн ноён оргил Эльбрус руу авирна 1 цаг 24 мин “Дорныг дурандахуй” гэрэл зургийн ном хэвлэгдлээ 1 цаг 25 мин Чихэр бус, эрүүл мэнд бэлэглэе: “Эрүүл шүд” хөтөлбөрөөр хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ 1 цаг 26 мин Японы “ispace” компанийн буугч аппарат Сарыг тойрон эргэлдэж эхэллээ 1 цаг 28 мин МУИС-ийн номын сан соёмбо үсгийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа 1 цаг 29 мин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймэр 221 га талбайг хамраад байна 1 цаг 30 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 31 мин Сэлэнгэ аймаг энэ хавар 40 мянга гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ 1 цаг 32 мин Сэлэнгэ аймаг, Японы Шизуока муж хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 33 мин Тавдугаар сарын 09, 10-нд дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 2 цаг 0 мин 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2 цаг 1 мин УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий аудиторыг томилох болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 2 цаг 2 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москвад хүрэлцэн очлоо 2 цаг 4 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 16 цаг 44 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 16 цаг 46 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top