x

Төсвийн зардлыг 3,6 и наядаар бууруулах шаардлага тавилаа

Сонгуулийн өмнө "Төсвийн зардлыг бууруулна, хэмнэлтийг бий болгоно" гэж амлаж гарч ирсэн улс төрийн гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсныхаа дараа өнгөрсөн оныхоос даруй 10 их наядаар давсан төсвийн төслийг УИХ-д оруулж ирсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулсаар байна. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар төсвийн зардлыг 3,6 их наядаар буулгах шаардлагыг Засгийн газарт тавьж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.Энхтүвшин: 

-Дөрөрхөн сарын өмнө улс төрийн намуудын сонгуульд амласан амлалтыг сануулъя.

МАН төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хүртэл хувиар бууруулна, Засгийн газрын өрийн эзлэх хувийг 40 хувиас бага байлгана гэсэн. 

АН төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна, ХҮН бизнест ээлтэй татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэж амласан. 

Гэтэл өнөөдөр УИХ дээр хэлэлцэж байгаа 2025 төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-нд эзлэхийг 37 хувьд хүргэчихээд байна. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан амлалт, мөрийн хөтөлбөрөөс зөрж байна.

Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан.

Ж.Баярмаа:

-Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. 2020 онд 16 тэрбум байсан, өнөөдөр ийм дүнд хүрсэн. Тавилга эд хогшил 268 тэрбумыг төсөвлөсөн нь 2024 оны төсвийн зардлаас 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 100 гаруй тэрбум төгрөг байсан.

Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал гэж байгаа. Төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 онд 20 орчим тэрбум байсныг 3.6 дахин нэмэгдүүлсэн.

Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь үүний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд үзлэгийн багаж хэрэгсэл, дутуу, бээлий байдаггүй гэдэг ноцтой зүйл яригдаж байсан. Гэтэл энэ зардлууд хотод тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагуудын зардал эзэлж байгаа. Яам, тамгын газрын зардал гэсэн үг. Ирэх жилийн төсөвт орон нутагт нэг ч шинэ зардал тавилга тоног төхөөрөмж, сургууль, эмнэлгийн барилга тусгагдаагүй хэрнээ төвдөө ийм зардал тусгасан нь шударга бус.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Бидний Засгийн газарт тавьж буй шаардлага бол улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай зардлыг тусгах шаардлага юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын бүтээмжийг хэмжих хяналт суларсан. 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд, маш их хэмжээний үргүй зардалтай гэдэг аудитын дүгнэлт гарсаар байтал урсгал зардлыг 26 их наяд болгож оруулж ирсэн.

Урсгал зардал гэдэг тухайн жилдээ гараад дуусдаг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Уул уурхайгаас олж байгаа орлого үргүй зардалд зарцуулбал, дахиад зардал шаарддаг. Тавилга авсан байлаа гэхэд дараагийн удаа шинэчилж таарна гэх мэтээр зардал нь нэмж зардал нэхсээр орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байгаа. Тийм учраас үргүй урсгал зардлаас хасах.

Нөгөө талдаа бизнес эрхлэгч, ажил олгогч нарт Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ өндөр, татварын орчин хүнд, бодитой татвар өндөр байгаа нөхцөлд бизнес эрхлэгчдийн орчныг хязгаарлаж байгаа нь энэ их цуглуулсан мөнгөө үргүй зарцуулж байгаа нь манай эдийн засаг бүтээмжгүй байна гэсэн үг.

Г.Тэмүүлэн:

-Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ойлгох боломжгүй. 2025 оны төсвөөс ирэх жилийн эдийн засгийн өнгө төрх харагдаж байна. Зардлын хэт их тэлэлт иргэдийн амьдралд нөлөөлөх гээд байна. Инфляци 2 оронтой тооноос дээш гарах, төгрөгийн ханшийг сулруулах нөхцөл байдал үүсч, гадаад валютын нөөц буурч байна. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байсан бол 4.3 тэрбум ам.доллар луу буусан. Энэ нь иргэн, аж ахуй нэгжийн орлого дээр хүндээр тусна.

Төсвийн ДНБ-д эзлэх төрийн оролцоог бууруулж байж, хувийн хэвшлээ дэмжих шаардлага байна. Төсвийн урсгал зардлын өсөлт нь макро эдийн засагт тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл байна.

Бид бүхний зүгээс 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай, зайлшгүй засвар хийх шаардлагатай. Ингэснээр ирэх оны эдийн засагт учрах эрсдлийг бууруулах, гол бодит эрсдлийг зөөлөн газардуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Зорьж байгаа зүйл маань төвсийн урсгал зардлыг 3.6 их наядаар буулгах. 

УИХ хоёр сарын өмнө төсвийн тодотголоор баталсан урсгал зардлыг 3.6 их наядаар нэмэгдүүлсэн байгаа. Үүнийгээ бууруулж, хуулиа мөрдөе гэж байгаа юм. Валютын ханш 175 төгрөгөөр нэмэгдэхэд инфляци 1 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Төсөв 3.6 их наядаар нэмэгдэхэд инфляци 1.5 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Энэ нь ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 6 хувиар нэмэгдүүллээ ч үр дүнгүй болно гэсэн үг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 1 цаг 6 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 1 цаг 10 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 1 цаг 12 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 13 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 1 цаг 14 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 2 цаг 48 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 3 цаг 11 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 3 цаг 18 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 3 цаг 24 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 3 цаг 27 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 4 цаг 5 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 4 цаг 31 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 4 цаг 53 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 4 цаг 55 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 4 цаг 57 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 4 цаг 58 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 5 цаг 6 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 5 цаг 7 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 8 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 6 цаг 15 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top