x

Заанууд нэгнээ оноосон нэрээр дууддагийг судлаачид тогтоожээ

Заанууд нэг нэгэндээ нэр өгч, тэр нэрээрээ дууддагийг судлаачид тогтоожээ.

Далайн гахай, тоть шувуу зэрэг амьтад бусдынхаа гаргадаг дуу чимээг дуурайн дуугарах замаар хоорондоо харилцдагийг өмнө нь тогтоож байсан юм.

Тэгвэл хүнээс гадна оноосон нэр хэрэглэдэг нь тогтоогдсон анхны амьтан заан болохыг өчигдөр Nature Ecology & Evolution сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд өгүүлжээ.

Олон улсын судлаачдын баг Кени улсын саваннын бүсэд амьдардаг зэрлэг зааны хоёр сүргийн дуу чимээг хиймэл оюуны алгоритмын тусламжтай шинжилсэн юм байна.

“Заанууд тус бүрдээ оноосон дуудлагыг ашигладаг төдийгүй өөрт хандсан дуудлагыг таниад хариу үйлдэл үзүүлж, бусдад хандсан дуудлагыг үл тоомсорлож байв. Энэ нь заанууд дуудлага өөрсдөд нь зориулагдсан эсэхийг зөвхөн сонсох замаар тодорхойлж чаддагийг харуулж байна” гэж судалгааг ахалсан Колорадо Мужийн Их сургуулийн зан үйлийн экологич Майкл Пардо бичжээ.

Тэдний баг Кенийн Самбуру үндэсний дархан цаазат газар болон Амбоселийн үндэсний хүрээлэнд амьдардаг зааны сүргүүдийн 1986-2022 оны хооронд бичигдсэн дуу чимээг судалгаандаа ашигласан байна.

Машинд сургасан алгоритмын тусламжтайгаар нийтдээ 469 ялгаатай дуудлагыг илрүүлжээ. Эдгээрт 101 зааны бусдадаа хандсан, 117 зааны хүлээж авсан дуудлагууд багтсан байна.

Заан бүр асар чанга дуугарахаас эхлээд хүний чихэнд ч сонсогдохооргүй намуухан дуу хүртэл гаргаж байжээ.

Ингэхдээ нэрийг тэр болгон ашиглахгүй, зөвхөн хол байгаа нэгэндээ хандахад, бас насанд хүрсэн заан бага залуу заанд хандахдаа ашиглаж байсан байна.

Тугалуудаас илүүтэй насанд хүрсэн заанууд нэрийг түлхүү хэрэглэж байснаас харвал ийм чадвар суухад урт хугацаа шаарддаг байж магадгүй гэж судлаачид дүгнэжээ.

Судлаачид бичиж авсан дуудлагаа техникээр тоглуулахад хүлээн авагч заан эерэг бөгөөд “эрч хүчтэй” хариу үйлдэл үзүүлснийг тэмдэглэсэн байна.

“Заанууд бусдыгаа дуудахдаа дуу хоолойг нь дуурайлгасан бус чимээг ашиглаж байгаагаас тэдэнд хийсвэр сэтгэх чадвар байгаа нь харагдаж байна” гэж судалгаанд оролцсон Жорж Виттемер ярьжээ.

Заануудын өвөг дээдэс 90 орчим сая жилийн өмнө хүний өвөг дээдсээс салж хөгжсөн юм. Тиймээс зааны энэ авьяас чадварын эволюцын гарал үүслийг судлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Хүн ба зааны хооронд өөр ижил төстэй чанарууд байдаг. Тухайлбал тархины өндөр хөгжил, нийгмийн гүнзгий харилцаа, гэр бүлийн өргөн хүрээлэл гэх мэт. Заанууд нэр хэрэглэдэг тухай нээлт нь дараа дараагийн олон нээлтийн эхлэл байх магадлалтай” гэж Save the Elephants байгууллагын гүйцэтгэх захирал Фрэнк Пап ярьжээ.

 

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top