Colgate бол дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг шүдий оо-ны брэндийн нэг юм. Саяхны судалгаагаар Colgate нь эрүүл мэндэд хортой, хорт хавдрын хөгжилд хүргэж болзошгүй Триклосан хэмээх аюултай бодис агуулдаг нь илэрсэн юм.
Химийн хорт бодис судлалын судалгаагаар саяхан Триклосаныг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хорт хавдрын эсүүд сэргэдэг болохыг илрүүлжээ. Энэхүү бодис нь хүний бие организмд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдгийг тогтоосон байна.
Триклосан нь арьсаар нэвчиж, гормоны үйл ажиллагаанд саад учруулж, дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. 2008 оны судалгаагаар 2517 хүн судалгаанд хамрагдснаас 6 ба түүнээс дээш настай хүмүүсийн 75 хувийнх нь шээснээс энэхүү бодис илэрчээ.
Энэхүү бодис нь химийн үйлдвэрүүдэд өргөн хэрэглэгддэг бөгөөд бидний өдөр тутам хэрглэдэг угаалгын нунтаг, гар ариутгагч, үнэртэй ус зэрэгт агуулагддаг. Уг бодис нь хүний арьсыг нэвтэлж цусанд нөлөөлөл үзүүлэх боломжтой учир маш аюултайд тооцогддог.
Харин АНУ-ын Засгийн газраас триклосаныг ашиглалтыг хэрхэн зохицуулах талаар ямар хориг тавьсан зүйл байхгүй бөгөөд дэлхийд ганц Канад улс энэхүү бодисыг ашиглахыг бүрэн хориглосон байдаг байна.
Эх сурвалж: worldhealthcare