x

ФОТО: Могойнуудын дотор арзагануулсан ДОЛООН гэрэл зураг

Могойнууд заримынх нь айдсыг, заримынх нь бишрэлийг төрүүлдэг. Энэ гэрэл зураг таны бишрэлийг төрүүлэх нь ойлгомжтой.

Эдгээр зургуудыг гэрэл зурагчин Гвидо Мокафико авчээ.

Агуу дүр эсгэгч

Уулын хаан могой

Хаан могой нь могойн вант улс дотроо хамгийн хурц тодруун төлөөлөгч нь учир хаан нэрээ бататгаж байгаа юм. Сүүт гэх могойн хамт тэд 8-16 төрөл болон олон тооны дэд төрөл, өнгө зүс гаргасан Lampropeltis аймгийг бүрдүүлдэг. Өнгө зүсээрээ тэд судлагчдыг мухардалд оруулах гээд байдаг талтай.

Хаан могой нь өнгө зүсэнд хар, улаан, цагаан цагираг хослосон байдаг. Энэ дэгжин гоёл ямар учраас гэдгийг эрдэмтэд хэлж мэдэхгүй л байна. Байгальд бол хурц тод өнгө нь хортой аюултай, идэж болохгүй надаар оролдсоны хэрэггүй гэдгийг илэрхийлдэг сануулга болдог. Харин хаан могойны ихэнх хоргүй могойн адил шүд байхгүй. Тэд сайндаа л өвдтөл хатгах эсвэл муухай үнэртэй ялгадас цацна. Тэдний зарим төрлүүд нь шүрэн колонийн аспид гэх 383 төрөлтэй хорт могойн бүлийн өнгө зүсийг хуулбарласан гэх таамаг бий. Байгальд аюулгүй, гэмгүй төрлүүд нь аюултай амьтан болон “дүр эсгэх” нь их байдаг ба тэр үзэгдлийг "Бейтсийн зүс хувиралт" гэж нэрлэдэг.

Мэргэн буучийн онолттой

Шлегелийн нэрээр нэрлэгдсэн зууралтат сүүлт могой

Шлегелийн зууралтат сүүлт ботропс буюу сормуулт хорт могой нь модны жижиг биет амьтан юм. Нүдэн дээрээ сормуусыг санагдуулсан дэрэвгэр хайрстай учир тэр хоёр дахь нэр нь түүнд ноогджээ.

Ботропс нь мод, бургасны оройгоор чадамгай хөдлөнө. Модны мөчрөөс зууралттай сүүлээрээ ороон агаарт дүүжлэгдэж байгаад нисч буй шувууг барина. Хамгийн хурдтай колибри шувуухайг хүртэл барьж чаддаг. Яг “байндаа” туссан харвалт нь гурвалжин хэлбэрийн толгойн урд хэсэгт байрласан бинокулярын буюу хоёр нүдээр зэрэг нэгэн биетийн харах харц нь туслана. Харанхуйд ботропс халуун цуст амьтныг нүд ба хамрын нүхний хоорондын хонхорхойд байрласан дулааны маш сайн мэдрэх термолокаторын тусламжтайгаар тавьдаг.

Энэ могойг олж харах нь тийм амар биш. Зууралтат сүүлтийн өнгө нь хар-ногооноос эхлээд шар, улаавтар хүртэл олон янзын сүүдэртэй учир навч, холтос эсвэл гадил жимсний багцанд нуугдан “үзэгдэхгүй” байх боломжийг түүнд өгдөг. Энэ жижиг могойнуудын сүүлний үзүүр нь ердийнхөөр гэгээлэг. Отолтод байгаа энэ могой сүүлний үзүүрээ загасчны өгөөш шигээр хөдөлгөн жижиг гүрвэл эсвэл модны мэлхийг даллан татна.

Үхтэл жажлах нь

Хар-цагаан кобра

Хар-цагаан кобра нь Африкийн хамгийн том хорт могой. Могой хад асга эсвэл модонд амархан мөлхөн хөдлөнө. Онцгой өнгөөрөө нэрээ авчээ. Түүний нуруу нь хатаагдсан болд шиг гялалзах хар хайрсаар бүрэгдсэн, толгой ба өмнөд доод хэсэг хар толбо зураастай сааралдуу өнгөтэй.

Энэ могойн гол хоол нь газар уснаа явагчид, мэрэгчид ба газар үүрээ засдаг шувуунууд юм. Хор нь маш хүчтэй нэг порцоор нь буйвол үхэр шиг хэмжээтэй амьтныг хөнөөнө. Харин түүнийхээ хамгаалалт болгон ховорхон зарцуулдаг гэнэ.

Хатгахаасаа илүүтэйгээр тэр дайснаа айлгах гэж өмнөд хэсгээ босгон "капюшоноо" дэлгэн, уцаарласан дуу гарган, худал хатгалтийн хөдөлгөөн хийнэ. Тэр нь "жентельмен" зан биш зүгээр л энэ могойн хорт аппарат нь бусад хорт могойнуудынх шиг төгс бус байгаагаас. Нүдний шилт гэх могойнуудад хорт шүдээ бие махбодьд лавтай зоохын тулд хазсанаа бага зэрэг жажлах хэрэгтэй болдог. Тэр удаашралт нь тэдний өөрсдийн амьдралд нь аюултай ч байж болно.

Алив тайван байя л даа

Том хамарт хорт могой

Том хамарт уулын могой авч өндрөөс илүүтэйгээр бут сөөгтэй чулуулаг энгэр асганд амьдрахыг илүүд үзнэ. Энэ могой европдоо хамгийн хортой гэж хэлэгдэвч түүний хатгалт нь хүнд үхлийнх биш.

Энэ могой нь тайван  ааштай, зөвхөн үржлийнхээ үеэр эр нь догширдог. Тэд  нийллэгийн үзэлцээн гаргадагч шүдээ хэзээ ч ашигладаггүй. Өнөөдөр тэр их  ховор харагдах болсон. Амьдрах орчин нь эвдэрснээс тэр төрлийн тоо толгой байгальд ихээхэн буурчээ. Эрдэмтэд тэднийг барин үржүүлэх ажилд оржээ.

Өөрсдийн амьдрах орчинд хэд хэдэн тусгаар, өнгө зүсээр өөр өөр хэсгүүдийг бүрэлдүүлдэг. Ерөнхий зүс нь саарлаас улаан хүрэний хооронд. Нурууг нь дагаад бараан гурвалжин угалзтай. Хамарт нь хайрсаар бүтээгдсэн жижиг ургацагтай учир түүгээр нь түүнийг бусдаас амархан таньж болно. Энэ могойн эм нь өндөглөхгүй, тэр нь биенд өсч хөгжөөд 4-12 бие даан амьдрах чадвартай, хортой могойнуудыг төрүүлнэ.

Азийн хулгана баригч

Нарийн сүүлт полоз

Нарийн сүүлт полоз нь 2,7 метр хүртэлх урттай том могой юм. Тэр нь авирагч полоз Elaph төрөлд багтах ба энэ латин нэр нь “бултагч” гэсэн утгатай. Нэрэнд нь энэ дэгжин гавшгай могойны хөнгөнсөг хөдөлгөөн илэрхийлэгджээ.

Нарийхан сүүлтийн өнгө зүс нь өргөн гэхдээ бүгдэд нь нурууны шилийн “шатны” зураглал адилхан. Нарийхан сүүлт полоз мод, бутны мөчир салаагаар сайн авирдаг. Харин газарт амьдрахыг илүүд үзнэ. Гол хүнс нь хулгана огтоно. Тэдний амьдардаг газар харх мэрэгчдийн төгсгөл ирнэ. Тэгээд л Хятад, Тайваний хөдөөгийн оршин суугчид энэ могойд дуртай. Мөн тэднийг одоо Шанхай мэтийн том хотуудын цэцэрлэг, хашаа хороонд харж болох болжээ.

Аюултай үсэг

Зэсэн толгойт бамбай хоншоорт

Зэсэн тогойт бамбай хоншоорт буюу мокасины могой нь Хойд америкийн ердийн хорт могойнуудын нэг. Түүний нэг дусал хор нь мэрэгчийг хэдхэн секундад  хөнөөдөгч  хүнд үхлийн аюул  бараг байхгүй.

Гэсэн ч индианчууд илүү хортой дуут могойноос илүүтэйгээр айдаг байж. Дуут могойтой тааралдахад тэр нь сүүлний үзүүрийн шагшуургаар дуу гарган анхааруулдаг. Харин зэсэн толгойт бамбай хоншоорт нь маш гоё далдлалынхаа тусламжтайгаар хатсан навчис дунд нуугддаг учир түүн дээр гишгэх нь юу ч биш. Могой юм л бол мокасин өмссөн хөлөнд хатгаад хор цацаад байхгүй. Хэрэв могой латин S үсэг шиг мушгиралдан хэвтэж байвал аюултай гэдгийг байгаль судлаачид тогтоож өгчээ.

Үл үзэгдэгч үхэл

Жеймсоны мамба

Жеймсоны гэгдэх мамба могой нь аспидийн бүлийн модны хорт могой юм. Дугаргуй нүдтэй жижигхэн дэгжин толгой, нарийн орооцолдсон биетэй могой 2,5 метр хүртэл урт биетэй. Хөдөлгөөнгүй тийм урт могойг бараг олж харахгүй. Өнгө нь могойны бүх сүүдрийн өнгийг цуглуулжээ.

Аюулгай үедээ модонд авиран алга болно. Харин гарцгүй болсон бол  довтолгоонд орно. Мамба нь эхний хатгалтын дараа угсруулсан хатгалт хийдэг. Африкт амьдардаг дөрвөн төрлийн энэ могойн хоронд нейротоксинтай ба нүдний шилт могойн хорыг санагдуулахаар хүчтэй. Нэн яаралтай эмнэлэгийн тусламжгүй бол түүнд хатгуулсан хүн шууд үхнэ.

Амьдардаг ой модыг нь огтолсноос одоо ийм могой тариа, ногооны талбайд шилжсэн учир мамбатай тэнд тааралдах нь нэмэгджээ. Мамба нь өдрийн амьдралтай, шувуу жижиг хөтнүүдийг ангуучлан амьдарч шөнө нь модны мөчир салаа, хөндийд нь хоргодон  байдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top