Владивосток хотын Приморскийн далайн сангийн дэвүүр загас эргүйгээр найман жил амьдарч байгаа ба мөгөөрсөн яст загасны төрлийн скат буюу улаан жадан сүүлт загас үр удмаа төрүүлэн олны анхаарал, гайхлыг татав.
"Скат загасны дэд аймгийн Hemitrygon akajei гэх гурван жижигхэн улаан жадан сүүлт Приморскийн далайн санд төрсөн ба партеногенезийн энэ төрөлд маш ховор тохиолдол" гэж мэргэжилтнүүдийн анхаарлыг татав.
Энд амьдарч байгаа дөрвөн эм загасыг найман жилийн өмнө Тайванаас авчирсан ба тэдний нэг төрсөн байв.
Шинэ төрсөн гурван жижиг бүгд эм байна.
Жадан сүүлт маш хурдан өсч торинох ба хоёр гурван жилийн дараа томчуудаа хэмжээгээр гүйцдэг ажээ. Ийм төрөлт скат ба акула загснуудын дунд ховор ч гэсэн үе үе гардаг ажээ.
М.ЦОГТ