x

Атлас дээр тэмдэглэгдээгүй хачин бас гайхалтай ТАВАН ГАЗАР

Дэлхийд ердийн замын зургуудад тэмдэглээгүй асар хачин, сонирхолтой газрууд байдаг. Тийм газар нутгийг 2009 оноос эхлэн "Atlas Obscura" төслийг хэрэгжүүлэгчид католог хийхээр шийджээ. Тэгээд нэг хавтасд 700 гаруй ер бусын газрын тэмдэглэсэн атлас гаргасан байна.

Тэндээс танилцуулъя.

Европ: Их Британийн атомын нуувч

Хэрэв та Их Британид очсон л бол Эссексийг зүглэ. Келведон-Хэтч сууринд саяхан болтол цэргийнхэн болон дарга нарыг хорогдуулах ёстой байсан нуувч одоо нийтийн болсон байгаа.

Бункер нь ойн нэгэн байшин шиг орох гарах гарцтай, дотроо ундааны усны эх булагтай, халаалтын болон орчин үеийн радио, теле холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа ажээ.

Одоо бункерийг музей болгосон ба тэнд хуучин тоосонд дарагдсан утасны аппаратууд, газрын зургууд зөндөө бий.

Ази: Бангладеш дэх хаягдсан хөлөг онгоцны “оршуулгын газар”

Далай тэнгист дуртай хүн бол Бангладешийн Читтагонга элсэн эрэгт актлагдсан, хаягдсан хөлөг онгоцнуудыг үзэхэд илүүдэхгүй. Хэдэн арван жилийн турш далай тэнгисээр аялан туулж явсан нүсэр, нүсэр хөлөг онгоцнууд футболка, шорт, сандалитай ажилчид...

Жил бүр 25 мянга орчим ажилчид дэлхийн энд тэндээс цугларч зарагдах гэж байгаа 250 хөлөг онгоцыг задлан буулгаж зөөдөг аюултай ажил эрхэлдэг. 1970-ад оноос эхлэн хөлгийг задлан  эрэг боолт, хавтан болгон хураана.

Асар том хөлөг онгоцнуудын араг “яс” алсаас тод харагдах ба элсэн эргийн дагуу задласан бүгдийг худалдах мухлагууд шил дараалан үргэлжилнэ. Сонирхолтой л газар.

Африк: Мадагаскарын баобаб модны гудамж

Мадагаскарын аралд Мурундаваас Белу-Цирибихин хүрэх шороон замын дагуу нүсэр сүрлэг модод эгнэн сүндэрлэх ажээ.

Баобаб модны цэцэрлэгт гудамж нь Мадагаскарын зургаан төрлийн баобаб модны Adansonia grandidieri модыг харж үзэх хамгийн сайхан нутаг ба эдгээр моднууд нь хэдэн зуун жилийн настай, гучин метр хүртэл өндөрт ургана. Үндсийг нь дээш нь харуулаад ургуулсан мэт. Жаргаж байгаа нарны гэрэлд гайхалтай зураглал үүсгэнэ. Үүрээр ч гоё.

Далайн бүс: Матрын булангийн "үхлийн капсул"

Австралид очоод матар үзэхгүй байна гэж үгүй. Гэхдээ түүнийг үхлийн торонд дотроос харах гайхалтай байна.

Матрын булан гэдэгт таныг акрилийн тунгалаг ластик саванд суулгаад матрууд руу буулгана. Дөрвөн см-ын зузаан аюулгүй хана таныг матраас тусгаарлаж байгаа ч цаанаа л нэг айдастай. Матар нь 5,5 метрын урттай гэхээр сүртэй. Энэ усан парт өөр амьтад байгаа ч хамгийн түрэмгий аймшгийнх нь матар болно. Хойд Австралид  эдгээр матрууд гол мөрөнд нь буцалж байдаг ажээ.

Энэхүү матрын буланд хэлмэгдсэн хүн байхгүй. Харин матрууд бол өөр хэрэг. “Матар  Данди” киноны баатар 80 настай матар Берт тунгалаг капсулд байсан хоёр хүнд довтлоод шүдээ гээсэн түүхтэй.

Латин Америк: Маракайбогийн мөнхийн аянга цахилгаан

Венесуэлийн Маракайбо нууранд зутгадаг Кататумбо голын цутгалан дээр жилийн 260 шөнө заримдаа 10 цагийн турш цахилгаан цахилж байдаг ажээ. Энэ аянга нь relampago del Catatumbo буюу Кататумбогийн аянга нэрээр алдартай. Нутгийн хөгшчүүд түүнийг дандаа л байсан гэж дурсдаг. 1595 Фрэнсис Дрейкийн цэрэг Маракайбо хотыг шөнө эзлэхээр оролдоод чадаагүй ба тэднийг аянгын гэрэл илрүүлсэн хэрэг. Венесуэлийн тусгаар тогтнолын дайнаар 1823 онд аянгын гэрэл Испанийн флотыг илрүүлсэн нь Симон Боливарын флотод ялалтыг авчирсан байв.

Аянга дөчөөд км-ын цаанаас харагддаг нь навигацийн зорилгоор ашиглах боломжийг өгдөг гэнэ. Харин аянга буултыг тэнгэр дугаралт далддаггүй гэнэ. Түүний үүслийг эрдэмтэд судлан тогтоохоор оролдож байгаа. Нэг хувилбараар ионжсон метаны хий Андын нуруунаас буух хүйтэн урсгалтай тааралдсанаас аянга үүсгэдэг гэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top