Уншигч та бүхэндээ "Асуулт -Хариулт" булангийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
Мэс засалчид гараа яагаад 96%-ийн биш 70%-ийн спиртээр ариутгадаг вэ?
Тэр нь ариутгахад хангалттай
Спирт нь 70 градусын нягтралтай байхад 96 градусын спирт шиг үр дүнтэйгээр ариутгадаг ба харин ч гарын арьсыг багаар шүүлнэ. Үүний хажуугаар 70 градусны спирт хямд зардалтай.
Марафон гүйлтийн зай яагаад 42 эсвэл 43 км биш харин 42,195м байдаг вэ?

1908 оны Лондоны Олимпиадын хэмжээгээр...
Домгоор бол манай эриний өмнөх 490 онд грекчүүд персүүдийг ялсан мэдээ хүргэхээр гүйсэн элч Марафонаас Афин хүртэл гүйсэн нь шулуунаар 30 гаруй км зай болж байжээ. Орчин цагийн анхдугаар буюу 1896 оны Грекийн Афины олимп дээр Марафоноос Афин арай урт 40 км-ын маршрутаар гүйхээр болсон байна. Их Британиний Лондоны 1908 оны IV олимп дээр марафон гүйлтийг Виндзорын хааны шилтгээний дэргэдээс эхлэн Лондоны Төв цэнгэлдэхэд хааны индрийн өмнө төгсгөхөөр шийджээ. Виндзорын шилтгээнээс эхэлсэн 26 милийн зам нь хааны индэр хүртэл 385 ярдаар (352 м) дутаад байсныг маршрутад нэмжээ.
Ингэж явсаар зөвхөн 1921 онд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо марафон гүйлтийн зай нь үргэлж 42 195 м буюу Лондоны олимпийнх шиг хэмжээтэй байна гэж үзэн шийдвэр гаргасан байдаг.
Орчин цагийн эхний олимпиадын марафон гүйлтийн зай:
Афин, 1896 — 40,000 м
Парис, 1900 — 40,260 м
Сент-Луис, 1904 — 39,996 м
Лондон, 1908 — 42,195 м
Стокгольм, 1912 — 40,200 м
Антверпен, 1918 — 42,750 м
М.ЦОГТ