“Өндөр хөгжилтэй орнууд дунд АНУ-ыг төрөлтөд хамгийн аюултай орон” гэж USAtoday сонин өөрийн судалгааг үндэслэн нэрлэжээ.
USAtoday улсынхаа төрөх газруудад дөрвөн жилийн турш судалгаа явуулсны зэрэгцээ өөрийн дотны хүмүүсийг алдсан хэд хэдэн гэр бүл ба төрөлтийн үеэр бэртэж гэмтсэн эмэгтэйчүүдээс ярилцлага авсан байна.
АНУ-д жил бүр 50 мянган эхчүүд төрөлтийн үеэр хүнд гэмтэл бэртэл авдаг ба 700 эх энддэг ажээ. Эмнэлэгт аюулгүй байдлын арга хэмжээг авдаггүйгээс ийм үхэл тохиолдлох нь их байна гэж сонинд бичжээ. Чанартай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол нас барагчдын 50 хувийг аварч болох байлаа гэж USAtoday онцлон бичжээ.
М.Цогт