x

Ганцаардмал байх нь үхлийн аюултай

Ганц бие байх нь таргалалтаас ч илүү үхлийн хөнөөлтэй бөгөөд хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж буй бас нэгэн аюул гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Бусадтай харилцаа холбоо тааруухан байдаг хүмүүс идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүсээс үхэх магадлал 50 хувиар илүү байдаг аж. АНУ-ын судлаачид ганцаардал болоод, өөрийгөө тусгаарлах үзэгдэл дээрх 218 судалгаан дээр үндэслэн уг тооцоог гаргажээ.

Сэтгэл судлалын чиглэлээр профессор цолтой эмч Жулиан Холт, “Бусадтай харилцаа холбоотой байх нь хүний наанaдаж хэрэгцээг хангадаг учир эрүүл байх, мөн хэцүү бүхнийг даван туулахад ач тустай гол зүйл юм” гэжээ. Өөрийгөө тусгаарлах, хүнтэй харилцахгүй, нуугдмал байдал дунд амьдрах нь бие махбодийн шийтгэл мэт буудаг байна. Сэтгэл санаа болон бие бялдрын хувьд доройтож, идэвхгүй, сул дорой, дархлаа муутай болгодог аж. Олон нийтийн сүлжээ сайтуудтай хамтарсан Грансетын судалгаагаар Их Британи улсад амьдарч буй 50-иас дээш насны хүмүүсийн гуравны хоёр нь ганцаардмал мөн өөрсдийн мэдрэмж, сэтгэлийн тухай хэнтэй ч бүрэн дүүрэн ярилцдаггүй нь тогтоогджээ. Мөн тэдгээр хүмүүсийн 70 хувь нь “Хэрвээ ганцаардаж, тусгаарлагдсан гэж найз нөхөд, гэрийнхэндээ хэлбэл бүгд гайхан хүлээн авна” гэсэн байна. Үндэсний статистикийн судалгаанаас үзэхэд Их Британи улс Европ дахь “хамгийн ганцаардмал улс” болох нь тогтоогджээ.

Ганц бие байдал, ганцаардал наад зах нь хурдан хөгшрөх, зүрх, ходоодны өвчлөл, сэтгэцийн өөрчлөлт зэрэг эрсдэлийг дагуулдаг.

“Маш олон улс орон ‘ганцаардлын тахал’ гэх өвчлөлд өртөөд байна. Бидэнд тулгарч буй сорилт бол түүнийг хэрхэн даван туулах гарцыг олох юм.” Техасын Райс их сургуулийн судалгаанд ханиад хүрсэн идэвхтэй хүн болон ганц бие хүн хоёр өвчлөлийг даван туулж, эдгэх хугацаа, үйл явц нь тэнгэр газар шиг ялгаатай болохыг тогтоожээ. Хэрэв ганцаардлыг ямар нэгэн байдлаар даван туулахгүй бол энгийн хүнд очдог дарамт, өвчин зэрэг нь хэд дахин ноцтой байдлаар илэрдэг байна. 

Эх сурвалж: New York Post

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09 Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2025-05-09 Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2025-05-09 Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2025-05-09 Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2025-05-09 Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2025-05-09 Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2025-05-09 Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2025-05-09 Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2025-05-09 Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2025-05-09 Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2025-05-09 Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2025-05-09 Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2025-05-09 Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2025-05-09 Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top