x

Хуулбарлагдсан ухуулга: НЭГЭН ЗУРАГТ ХУУДАСНЫ ТҮҮХ

"Чи сайн дурынханд бичүүлсэн үү?!" гэх Дмитрий Моорын Улаан армид зориулан бүтээсэн ухуулга зурагт хуудас загвар урлагийн жишиг болсон юм. Зөвлөлтийг дагаж байсны хувьд Монголд энэ зураг гайгүй танил болсон биз ээ.

Гэтэл энэ зурагт хуудасны анхдагч нь түүнээс зургаан жилийн өмнө өөр нутаг оронд гарч ирсэн байж. Ингээд ухуулга урлагийн зурагт хуудасны түүхийг хуваалцаж байна.


1914 он

Их Британи

"Чи өөрийн орны армид хэрэгтэй"

Зохиогч: Альфред Лит

Өрөмдсөн хурц цэрэг харц, заасан долоовор хуруу тэгээд бээлийтэй! Их Британийн цэргийн яамны сайд, лорд Китченерийн зураг 1914 оны Есдүгээр сарын London opinion сэтгүүлийн хавтаснаа гарч ирсэн нь тухайн үед ихээхэн хүчтэй сэтгэгдэл төрүүлэн, өдөөсөн маягтай байв. Ер нь сайдад ёслол танилцуулгатай мантай байсан гэнэ. Түүний бага зэргийн армитай орон нь 1914 оны Наймдугаар сарын 4-нд Дэлхийн нэгдүгээр дайнд орсон ба сайд болуутаа лорд сайн дурынхныг армид татах кампанит ажлыг эхлүүлжээ. Хожим энэ сэтгүүлийн Альфред Литын хавтасыг үндэс болгосон рекрутингийн-захиалагч компанийн бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж бүрэлдүүлэх зорилготой "Британичууд аа! Өөрийн орны армид  орогтун. Бурхан минь хаантныг ивээ!" гэсэн зурагт хуудас гудамжнаа тараагджээ.

Үүний ачаар сайн дурынхан цэрэг татлагын цэгүүдэд дугаарлан зогсож байлаа. 1914-1915 онуудад цэрэгт татагдсан хүмүүсийн "Китченерын арми" гэдэг байжээ.


1915 он

Их Британи

"Хэн алга байна вэ? Чи юу?"

Бүтээгч нь тодорхойгүй

Лорд Китченерын уриалан дуудсан сайн дурынхны идэвх зориг нь аажмаар буурч эхлэв. 1915 оны сүүлчээр, зурагт хуудасны сайдыг "жинхэнэ англи хүний" цуглуулгын дүр Жон Булль болон солигдон гарч ирээд ухуулга зурагт хуудаснаас "Хэн алга байна вэ? Чи юу?" гэж Булль асуулж байв. Гэтэл шинэ дүрд тавьсан найдлага талаар өнгөрч сайн дурынхны тоо нэмэгдсэнгүй. Ухуулга нь тус оронд цэргийн албыг 1916 оны шийдвэрээс Английг аварч чадсангүй.


1916 он

АНУ

"Бэлэн байхын тулд чи юу хийж байна вэ?" /Leslie`s сэтгүүлийн хавтас/

Зохиогч: Жеймс Монтгомери Флэгг

Британийн алхамыг АНУ-д давтлаа. Leslie`s сэтгүүлийн 1916 оны Долдугаар сарын дугаарын хавтаснаас иргэддээ "Сээм өвөө" хандан "АНУ-ын армид бэлэн байхын тулд чи юу хийж байна вэ?" гэж асуув. Улс нь дайнд ороогүй ч Нью-Йоркоос Ливерпуль хүрч явсан "Лузитания" хөлөг торпетад оногдон живж АНУ анхны хохиролоо амсаж байжээ. Зорчигчид дотор олон америкчууд байв. 1917 оны Дөрөвдүгээр сар энэ сэтгүүлийн хавтас "Чи надад, америкийн армид хэрэгтэй!" гэсэн рекрутингийн зурагт хуудас болон хувирсан байв. Сайн дурынхныг элсүүлэх цэрэг татлагын цэгүүдийн хаяг бүрийг түүн дээр гараар бичиж байжээ. Дайны үеэр АНУ-д уг зурагт хуудас дөрвөн сая хувиар хэвлэгдэж, зураач Жеймс Монтгомери Флэгг дэлхийн хамгийн алдартай постерыг бүтээгч гэсэн нэртэй болсон юм.


1917 он

Итали

"Өөрийн үүргээ биелүүл! Credito Italiano зээлэнд хамрагдтун!"

Зохиогч: Ашилль Мозан

Энэ амжилттай аргыг америкчуудын араас Италид давтлаа. Шинэ хувилбар нь амьдралаа биш түрүүвчээ өгөхийг шаардан "Өөрийн үүргээ биелүүл! “Credito Italiano” зээлэнд хамрагдтун!" уриалжээ. Дайнд  мөнгө хүмүүсээс дутахгүй хэрэгтэй шүү дээ.


1919 он

Герман

"Чи рейхсверт орох ёстой!"

Зохиогч: Юлиус Энгельгард

Антантын эсрэг байсан немцүүд ухуулах тоглоомд дайны дараа оржээ. Версалийн энхийн гэрээний дагуу тус оронд цэрэгт алба хаах заавал ч үгүй үүргийг зогсоосон байв. Рейхсверийн эгнээг гүйцээхийн тулд сайн дурынхан хэрэг болжээ.


1919 он

Орос

"Чи яагаад армид байхгүй байна вэ?"

Зохиогч тодорхойгүй

Орост "долоовор хуруугаар заасан" рекрутингийн зурагт хуудас зөвхөн иргэний дайнаар л гарч иржээ. Зохиогчид нь хулгайлан хуулбарлахаас ичсэнгүй. Зурагт хуудасны цагаан гвардийн офицер лорд Китченерын зангааг (1914 оны постер), итали цэргийн биеийн байрлалыг хуулсан байв.

Улаан арми хариуд нь "Чи сайн дурынханд бичүүлсэн үү?" гэсэн нөгөө алдартай ухуулах хуудсыг гаргажээ.


1920 он

РСФСР

"Чи, сайн дурынханд бичүүлсэн үү?"

Зохиогч: Дмитрий Моор

Дмитрий Моор энэ зурагт хуудсаа 1920 оны Зургадугаар сарын сүүлчийн нэгэн шөнө бүтээжээ. 1920-иод онд Баруун фронтод польшийн ажиллагаа, Өмнөд фронтод адмирал Врангелийн армийн амжилттай ажиллагаа өрнөсөн Улаан армийн хувьд хүнд үе байлаа. Ажилчин-тариачны армид сайн дурынхан маш хэрэгтэй байсан үе юм. Зурагт хуудас түүнийг биелүүлж өгчээ. "Би энэ зурагт хуудасны талаар олон тооны яриа цуглуулсан. Зарим хүмүүс энэ зурагт хуудсыг хараад ичиж байсан. Тэд сайн дурынханд бичүүлээгүйдээ ичдэг байсан гэж ярьсан" хэмээн Моор өөрийн намтардаа өгүүлсэн байдаг.


1932 он

Бразил

"Та үүргээ биелүүлэх ёстой. Сэтгэлээсээ асуу!"

Зохиогч тодорхойгүй

Зурагт хуудас нь M.M.D.C. гэх үндсэн хуулийн хувьсгалч хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан байв. Хөдөлгөөн 1932 оны Тавдугаар сард Сан-Паулу хотод үүсчээ. Жетулиу Варгасын түр засгийн газрыг эсэргүүцсэн цуглаан дээр залуу хүмүүс амиа алдсан нь хөдөлгөөнийг гарган ирсэн байдаг. Хөдөлгөөний нэр нь амь үрэгдэгчдийн нэрийн эхний үсгээс бүтээгдсэн байв. Үүсгэн байгуулагдсан үндсэн хуульчдын хөдөлгөөний босогчдын эгнээнд 200 мянган хүн сайн дураар бичүүлжээ. Таван жилийн дараа, энэ аргыг фашист талын бразилийн намын дарга нар давтсан байв. Тэдний зурагт хуудас "Чи Бразилид хэрэгтэй! Интегрализм үгүйгээр национализм байхгүй" гэсэн уриатай байжээ.


1941 он

СССР

"Чи фронтод юугаар туслав?"

Зохиогч: Дмитрий Моор

Дэлхийн нэгдүгээр дайны үеийн дүрүүд Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэг болсон юм. "Сээм өвөө" дахиад л уриалав. Моор архиваас алдартай зурагт хуудсаа гарган гвардын хүнд шинэ дүрэмт хувцас өмсгөн уриаг нь сольжээ. Гэхдээ тэр нь өмнөх амжилтаа давтаж чадаагүй ба Эх орны дайны гол зурагт хуудас нь "Эх болсон эх орон дуудаж байна!" болсон байв.


1941 он

СССР

"Эх болсон эх орон дуудаж байна!"

Зохиогч: Ираклий Тоизде

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top