x

Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Монголд байгуулах боломжтой гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) дэд ерөнхийлөгч Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн улс орнууд цар тахлын сорилтыг даван туулахын төлөө хичээж буй энэ амаргүй цаг үед Монгол, Италийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, манай улсад айлчилж байгаад нь ноён Этторе Росато тэргүүтэй Италийн парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Ноён Этторе Росато цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хариу талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Роберто Фикогийн мэндчилгээг уламжиллаа.

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн болон улс төр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын парламент хоорондын ойр дотно харилцаа Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг. Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд Та бүхний энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэв.  

Түүнчлэн Монгол Улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьдралын чанараар Азийн бүсийн тэргүүлэгч орны нэг болохыг зорьж, хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг парламентын энэ удаагийн чуулганаас дэвшүүлсэн хэмээн онцоллоо.  

Тэрээр “Европын улс орнуудаас Итали Улс нь манай улсын худалдааны чухал түнш, ялангуяа манай самнасан ноолуурын Европ дахь гол зах зээлийн нэг. Тухайлбал, 2020 онд нийт самнасан ноолуурын экспортын 80 орчим хувийг Итали Улсад нийлүүлж, Италийн ноолуурын хэрэгцээний 22 хувийг дангаар хангасан гэсэн статистик мэдээ байна. Тиймээс энэ салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Монголд байгуулах, Италийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой гэж үзэж байна.

“Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг байгуулж байна

Италийн талын дэмжлэгтэйгээр “Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг талууд хамтран байгуулж байгаа. Энэхүү төвөөр дамжуулан Италийн өндөр технологийг эзэмшиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байгаад таатай байна” гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн юм.

Ноён Этторе Росато манай хоёр орон түүх, соёлын өвөрмөц, арвин баялаг уламжлалтай. Хамтын ажиллагаа маань түүхэн хэлхээ холбоо, ард түмнүүдийн илэн далангүй, дотно нөхөрлөлд суурилдаг. Энэ хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засгийн салбарт улам өргөжүүлэх нь чухал юм. Бид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр МҮХАҮ-ийн танхимын удирдлагуудтай уулзлаа. Маргааш яамд, аж ахуйн нэгжүүдээр зочилно. Энэ үеэр хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлийн талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүч, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл зэрэг Монголын тэргүүлэх салбаруудад өргөжүүлэхийг бид сонирхож байна. Италийн томоохон хөрөнгө оруулагч Монголд үйл ажиллагаа явуулж эхлэх цаг хугацаа удахгүй тохионо гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Италийн талыг оролцуулах санаачилга гаргавал бид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ийм шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллахыг хүсье гэв.

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, улмаар экспортлогч орон болохыг зорьж байгаа тул ноос ноолуур, арьс ширний боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээрх Италийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Европ болон Италийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Уулзалтын үеэр соёл, боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, сонгодог урлагийн чиглэлийн харилцаагаа идэвхжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, итали мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах сонирхолтой байгаагаа тэрбээр онцлов.

Хоёр тал хөндөж ярилцсан асуудлуудыг харилцан дэмжиж, бодит үр дүнд хүргэх, хамтын ажиллагаагаа илүү шинэ түвшинд гаргах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн бүлгийн гишүүн Г.Ганболд, Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Марко Ди Маёо, Никола Карэ, БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top