Халдвар, үхлийн өндөр эрсдлийн томууны вирусын цар тахалын моделийг Жон Хопкинсийн Эрүүлийн хамгаалахын аюулгүйн төвийн эрдэмтэд хийжээ. Ойролцоогоор САРС-тай адилхан хөнөөлтэй энэ өвчин цар тахал нь эхэлсний дараагийн хоёр жилд 150 сая хүний аминд хүрэх бөгөөд, халдвар дэгдэлтийг хязгаарлах, вакцин бүтээх зэрэгт хайнга удаан хандсан тохиолдолд бараг нэг тэрбум хүн хэлмэгдэх гэнэ. Энэ тухай шинжлэх ухааны Science Alert сэтгүүлд бичжээ.
Тэдний загвараар Clade X гэж нэрлэгдсэн шинэ вирус гарч ирлээ гэхэд сарын дараа 400 тохиолдол бүртгэгдэн 50 хүн нас барсан байх гэнэ. Цар тахал эхлээд Венесуэла, Германд дэгдэх ба эхэндээ ердийн томуугийн шинж тэмдэг илрэх болно. Clade X гэх томуу төстийн энэ загварыг улстөрчид ба эрүүл мэндийн аюулгүй байдлаар ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан бодит цар тахал гарахад тэднийг бэлтгэх үүднээс бүтээжээ.
Ийм байдал үүсэн цар тахал дэгдсэнээс хойших 20 сарын дараа 0,15 тэрбум хүн үхсэн байх ба АНУ-д 15-20 сая хүн амиа алдаж, вакцингүйгээс үхэл үргэлжлэн дэлхийн хүн амын 10 хувийг хамаарна гэж эрдэмтэд дүгнэв.
Тэдний хэлснээр, загварын Clade X вирусыг SARS-ийн вирусынхаас халдвар, үхлээр илүү байхаар авч үзээгүй гэнэ. Титэм вирус SARS 2002- 2003 онуудад 8000 хүнийг халдварлуулсан ба тэдний 10 хувь нь мөнх бусыг үзүүлжээ. Вирус халдвар багатай, гол нь эмнэлэгт халдвар тархсан учраас өвчин олон нийтийн газар тархаж чадаагүй билээ.
Зургийг: Cheryl Ravelo / Reuters
М.Цогт