x

Т.Мөнхсайхан: Хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь шийдэх алхмуудыг хийж эхэлсэн

ХСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэхүү эмнэлгийнхээ хөгжлийн хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар холбогдох албаныхантай ярилцлаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “ХСҮТ эмчилгээ, оношилгоонд олон дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлсэн чадварлаг хамт олон. Энэ хэмжээгээр эмнэлгийн ачаалал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэхдээ ХСҮТ лавлагаа шатлалын эмнэлгийн үүргээ гүйцэтгэж орон нутаг, дүүрэгт ачааллаа хуваарилах, эмчилгээ үйлчилгээгээ нутагшуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Лавлагаа шатлалын эмнэлэг нэгдсэн системтэй бодлого хэрэгжүүлэх зохион байгуулалт, бусад талын дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй байдаг. Хавдрын маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулж чадаагүй. Тиймээс хавдар үүсгэж буй суурь шалтгаан, эрсдэлийг тогтоох талд судалгааны ажлууд хийж байна. ЭМЯ-наас нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг сайжруулах ажлыг бодлогоор дэмжиж, ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ анхаараад явбал өвчлөлийг бууруулж, ачааллыг багасгаж чадахгүй.

Өнөөдөр хавдраар өвдсөн хүмүүсийн 73 хувь нь хожуу үе шатандаа оношлуулж, 86 хувь нь 45-аас дээш насны хүмүүс эзэлж байна. Гэхдээ хавдраар өвчлөгсдийн насны бүтэц залуужих үзүүлэлт гарсан. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг цогцоор нь шийдэх алхмуудыг ЭМЯ-наас хийж эхэлсэн. Хөдөө, орон нутаг, дүүргүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж, иргэдээ тогтмол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулдаг байхыг зорьж байна. Энэ жилдээ багтаж нийслэлийн хоёр дүүрэгт, хоёр аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулахаар болсон. Одоо ажлууд эхлээд, хүний нөөцөө сургаад, чадавхжуулаад явж байна.

ЭМЯ бодлого гаргаж байна гээд дан тушаал гаргаад орхих биш бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж, бодит үр дүн гартал дэмжин ажиллана. ХСҮТ-д анхаарч, арга хэмжээ авах ажил олон бий. Бодит үр дүн гарахуйц ажлуудыг хэрэгжүүлнэ. Хавдрын асуудал дээр эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах, орон нутаг, дүүргийн эмнэлгийн чадавхыг сайжруулах ажил хийнэ. Бид нийлж зөв бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж, санхүүгийн сахилга баттай, зөв менежменттэй ажиллах шаардлагатай” хэмээв.

ГССҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг маргаашийн хуралдаанаар хэлэлцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ф.Мерцийг Канцлераар томилов 1 цаг 27 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 1 цаг 31 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 1 цаг 35 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 17 мин Баавар 3 цаг 24 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 3 цаг 34 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 3 цаг 49 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 3 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 16 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 4 цаг 46 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 4 цаг 47 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 4 цаг 48 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 4 цаг 48 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 4 цаг 49 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 4 цаг 50 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 52 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 4 цаг 53 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 4 цаг 54 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 4 цаг 56 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 4 цаг 57 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top