x

Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ

Грекийн Засгийн газар даваа гарагт эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг хянах, насыг баталгаажуулах боломж бүхий “Kids Wallet” нэртэй гар утасны шинэ аппликейшнийг нэвтрүүллээ. Уг арга хэмжээ нь хүүхдүүдийн цахим орчинд өнгөрөөх цагийг хязгаарлах, зохисгүй агуулгаас хамгаалах, технологийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм.

Цахим засаглалын сайд Димитрис Папастергиу “Бид эцэг эхчүүдэд хүүхдээ хамгаалах хүчирхэг хэрэгсэл олгож байна” хэмээн онцлон тэмдэглэсэн бол Ерөнхий сайд Кириакос Мицотакис гэр бүлийн амьдралд технологийн нөлөөлөлд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Аппликейшний гол боломжууд:

  • 15 наснаас дээш хүүхдэд эцэг эхийн зөвшөөрөл шаардахгүй

  • Өдөрт цахим орчинд өнгөрөөх хугацааг хянах

  • Апп болон вэб хандалтыг хязгаарлах

  • Хүүхдийн насыг баталгаажуулж “дижитал үнэмлэх” үүсгэх

Аппликейшн нь Грекийн төрийн татварын бүртгэлтэй нэгтгэгдсэн бөгөөд эцэг эхчүүд өөрийн бүртгэлээр дамжуулан хүүхдэдээ тохиргоо хийх боломжтой. Хэрэглээний хүрээнд эцэг эх нь төрийн үйлчилгээний платформ дээрээс шаардлагатай бичиг баримт байршуулан нас баталгаажуулалт хийснээр систем хүүхдэд тохирох цахим эрх олгоно.

Хэрэгцээ, судалгаанд үндэслэсэн алхам

Грекийн KMOP судалгааны төвийн 2024 оны тайлангаар:

  • 9–12 насны хүүхдүүдийн 76.6% нь хувийн төхөөрөмжөөр интернэт хэрэглэдэг

  • 58.6% нь өдөр бүр нийгмийн сүлжээнд нэвтэрдэг

  • 22.8% нь зохисгүй контент үздэг гэсэн дүн гарчээ

Эдгээр үзүүлэлт нь “Kids Wallet” аппликейшн нэвтрүүлэх зайлшгүй шаардлагыг харуулж буй бөгөөд уг хэрэгсэл нь хүүхдийн гэмт хэрэг, цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх Европын Холбооны төлөвлөгөөтэй уялдаж байгаа юм.

Ийм төрлийн программ хангамжийг төрөөс албан ёсоор гаргаж, төрийн платформуудтай нэгтгэж хэрэглээнд нэвтрүүлж буй тохиолдол цөөн байдгийн нэг жишээ болж байна. Австрали, Нидерланд зэрэг орнууд мөн цахим хэрэглээний насыг хязгаарлах хуулиар ижил чиглэлийн бодлого баримталж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 13 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 14 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 16 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 22 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 23 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 46 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 54 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 55 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 7 цаг 58 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 8 цаг 0 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 6 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 7 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 9 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 7 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 8 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 9 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top