x

Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллана

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг энэ сарын 26-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Ноён Тапан Мишра НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын Монгол Улс дахь төрөлжсөн агентлагуудаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудаа хангахад Засгийн газар, эрүүл мэндийн салбарт шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллахаа дахин хэллээ.

Үүний дараа тэрбээр ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг товч танилцуулж, улмаар НҮБ-ын Монгол Улс дахь Багийн зүгээс КОВИД-19 халдварын эсрэг тэмцэхэд Засгийн газарт үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр НҮБ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд, нэн ялангуяа эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшил гаргахад чухал үүрэг гүйцэтгэж үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улс Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудыг хангахад НҮБ, түүний төрөлжсөн агентлагуудын хамтын ажиллагаа, түншлэл чухал үүрэгтэй байсныг онцолж, цаашид Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд идэвхтэй хамтран ажиллана хэмээлээ. Энэхүү хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.  

Түүнчлэн дэлхий нийтэд тархаад байгаа КОВИД-19 цар тахлын энэ хүнд хэцүү цагт эрүүл мэндийн салбар бусад салбаруудтай хамтран зүтгэж, улс орондоо халдвар тархахаас сэргийлж хамгаалах, халдвар дэгдсэн нөхцөлд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, цар тахлыг аль болох хор хохирол багатай даван туулахын төлөө үргэлжлүүлэн хичээж ажиллаж байна гээд энэ чиглэлд НҮБ-ын Хүмүүнлэгийн болон Эрүүл мэндийн багаар дамжуулан үзүүлж байгаа мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг болон хөрөнгө оруулалтад талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлогын томоохон зорилт, өөрчлөлт шинэчлэлийн талаараа Суурин зохицуулагчид танилцуулав. Тухайлбал,

  • Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтын механизмд шинэчлэлт хийх,

  • Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулж тогтолцоог сайжруулах замаар иргэдийг өвдсөний дараа биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх,

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан иргэд оршин суугаа газраасаа шаардлагатай тусламж үйлчилгээг саадгүй авдаг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэлээ.

Эдгээр болон бусад чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн агентлагуудтай улам нягт хамтран ажиллахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ф.Мерцийг Канцлераар томилов 1 цаг 30 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 1 цаг 33 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 1 цаг 37 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 20 мин Баавар 3 цаг 27 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 3 цаг 36 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 3 цаг 52 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 6 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 19 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 4 цаг 48 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 4 цаг 49 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 4 цаг 50 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 4 цаг 51 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 4 цаг 52 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 4 цаг 52 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 55 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 4 цаг 56 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 4 цаг 57 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 4 цаг 58 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 4 цаг 59 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top