x

УНТЭ-т уушги, зүрх орлуулагч ECMO аппарат суурилууллаа

Шинэ коронавируст халдварын үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг ЭМЯ-ны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Дэлхий даяар тархаад буй коронавируст халдварыг дотооддоо алдахгүйн төлөө ЭМЯ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Шинэ төрлийн коронавируст халдвар  хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болж байна. Мөн манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байгаа юм. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломж бий болж байна. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор хүлээгдэж байгаа өвчтөн донор гарч ирэх хүртэлх хугацаанд дэмжлэг олгох боломжоор хангагдаж байгаа юм” хэмээв.

УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Эрдэмбилэг: “Зүрхний шигдээс өвчний үед зүрхний үндсэн үйл ажиллагаа алдагдсанаас амьсгал, зүрх судасны дутагдал үүсдэг. Энэ үед зүрхний булчингийн судсыг тодорхой хугацааны турш онгойлгохоос гадна зүрхний үндсэн шахуургын үүрэг гүйцэтгэж, зүрхний агших чадварыг сэргээж хэвийн үйл ажиллагааг энэхүү ECMO аппаратаар орлуулах боломжийг бүрдүүлсэнд талархалтай байна. Уушгины хатгалгаа нь хүндэрсэн өвчтөн амьсгалын аппаратад орсон ч үр дүнгүй байгаа тохиолдолд энэхүү аппаратыг ашигласнаар уушги хатуурахгүй, сэргэх боломжтой болж байна гэсэн үг” гэв.

Тус эмнэлэгт ECMO аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаа болон мэргэжилтнүүдийг сургах сургалтыг зохион байгуулж буй аж. Онол, практик хосолсон хоёр өдрийн сургалтад Эрчимт эмчилгээний, зүрхний, уушгины болон эрхтэн шилжүүлэх эмч нараас гадна инженер техникийн ажилчид хамрагдаж байна. Сургалтыг онлайнаар БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийж байгаа бөгөөд аппарат хэрэгслүүдийг угсрах, суурилуулах зэрэг ажлыг хэрхэн гүйцэтгэх, ашиглах талаар үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ф.Мерцийг Канцлераар томилов 1 цаг 24 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 1 цаг 27 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 1 цаг 31 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 14 мин Баавар 3 цаг 21 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 3 цаг 30 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 3 цаг 46 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 0 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 13 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 4 цаг 42 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 4 цаг 43 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 4 цаг 44 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 4 цаг 45 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 4 цаг 46 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 4 цаг 46 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 48 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 4 цаг 50 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 4 цаг 51 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 4 цаг 52 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 4 цаг 53 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top