Цусан дахь цагаан эс задлах хам шинжийн халдвар вирусээр үүсгэгддэг бөгөөд Haemaphysalis longicornis зүйлийн хачгаар дамжин халдварладаг. Уг хачиг судалгаагаар манай улсад бүртгэгдээгүй.
Энэ халдвар анх 2009 онд БНХАУ-ын Хубей, Хенан мужид бүртгэгдсэн ба нас баралтын түвшин 12%-30% байсан.
Өвчтөнд:
- өндөр халуурах,
- бөөлжих,
- гүйлгэх,
- олон эрхтэний дутагдалд орох,
- цусны тромбоцит,
- цагаан эсийн тоо багасах шинж тэмдэг илэрдэг.
Сүүлийн жилүүдэд уг вирусийн халдвар БНХАУ, Япон, БНСУ-д бүртгэгдсэн бөгөөд 2017 онд ДЭМБ халдварын тархалт, нас баралтын түвшин өндөр байгаа тэргүүлэх 10 өвчний нэг гэж үзжээ.
Энэ оны Наймдугаар сарын 12-ны байдлаар БНХАУ-ын Жиансу, Анхуй мужид 60 хүн өвчилж, 7 хүн нас баржээ.