Jacuzzi
Италийн Жакуцийн өнөр өтгөн гэр бүл өнгөрсөн зууны эхээр АНУ-д цагаачлан гараад эхэндээ нисэх онгоц бүтээхээр ажилацгаав. Нэг онгоц нь осолдсоны дараа Jacuzzi компани чиглэлээ өөрчлөн гидронасос хийх болов.
Алдартай массажийн ванн бүтээсэн нь тэдний гэр бүлийн нэгэн эзнийх нь хүүхэд өвдсөнөөс үүдэлтэй аж. Хүүхдээ усан массажид зөөхийг хөнгөвчлөн Кандидо Жакуци компанийнхаа үйлдвэрлэдэг насосыг ванндаа суурилуулжээ. Хожим түүнийг үйлдвэрийн дамжлагад оруулсанаас брэндийн нийтлэг нэр нь Жакузи болжээ.
McDonald’s
Ах дүү Дик, Мак Макдоналд хоёр эхний мөнгөө Холливудад тайз чимэг босгон олсон байв. Тэд 1937 онд хот-догийн хоолны газар нээлээ. Гурван жилийн дараа тэд банкнаас 5000 долларын зээл аваад зоогийн газраа босгов. Орлого бага орж ирэх болсон учир тэд бизнесээ гурван сараар хааж үйлчилгээгээ дамжлагад оруулах арга бодож эхэлсэн гэдэг. Ингээд тэд дамжлагын шугамыг бүтээв. Бэлтгэсэн бүтээгдэхүүнээр шууд захиалга аваад л хоол бэлэн болгох болсон байна.
Дахин нээгдсэн ресторан ихээхэн алдартай болсон учир тэд дараагийн алхамаа хийн франчайзинг болгосон нь McDonald’s зөгнөлийн эзэнт улс болгов. Хоёрхон жилийн өмнө тэдний ашиг таван тэрбумаас давсан байдаг. Зоогийн газрын нэрийг өгсөн ах дүү хоёр тэднийг идэвхтэйгаар шахаж эхэлсэн түншдээ бизнесээ худалджээ.
Lipton
Томас Липтон цайнд нас гүйцсэн үедээ анхаарлаа хандуулсан ба амжилттай бизнесмен 200 мухлагтай сүлжээний эзэн болсон байлаа. XIX зууны сүүлчээр язгууртны ундаа гэгдсэн цай Англид ихээхэн худалдагдаж, үнэ нь унаж эхлэв. Бусад том хайрцагаар цай худалдаж байхад Липтон өөрийн аргаар түүнийг жижглэн савлан худалдаж байв. Тэр нь хямд бөгөөд найдввартай байлаа.
Зах зээлд байраа эзлэхийн тулд Томас Липтон Энэтхэгт очин хэд хэдэн бараг хаягдсан цайны талбайг худалдан аваад тэр намаанаас гадна үйлдвэрлэгч болжээ. Тэр эхлээд Английн зах зээлд байраа олоод дэлхийд бизнесээ тараасан юм.
Үүнээс 20 жилийн дараа тэр мөнгөнийхөө тоог ч мэдэхгүй саятан болсон ба америкийн Томас Салливаны зохион бүтээсэн цайны уутыг худалдан авч түүнд утас нэмэн ууттай цай гаргах болжээ. Брэндэд нэрээ өгсөн тэр 1927 онд тухайн цагийн асар их мөнгөөр 4 сая фунтаар бизнесээ зараад тайван амьдралдаа орон сууж байв.
Hennessy
Ричард Хеннесси гэх франц хүн коньякт нэрээ өгсөн хүн бөгөөд Ирландаас гаралтай тэр XV Людовикийн армид алба хаан хуримтлалтай болж чадав. Тэр ахын хамт алкоголын үйлдвэрлэл эрхлэхээр шийдэн тэд Шаранта бүсийн Коньяк дүүрэгт амьдрах болсон байна. Хожим коньяк гэж нэрлэгдсэн брэнд гарган худалдах болжээ.
Тэр нь 1765 онд байлаа. Удалгүй Хеннесси британийн зах зээлд нэвтэрсэн байв. Харин францчууд тийшээ нэвтрэхэд хүнд байлаа. Хорин жилийн тэд франц коньякийн экспортын тал хувийг эзлэх болжээ. XVIII зууны сүүлчээр Ричард Хеннессиг нас барахаас хэдэн жилийн өмнө компани нь АНУ-д суурьшив. Өнөөгийн Jas Hennessy & Co. гэсэн нэрийг түүний хүү Жак сэдэн гаргажээ.
Mars
Mars Incorporated гэдэг энэ гэр бүлийн компани бараг 100 жилийн настай. Ажлыг нь 1911 онд Франклин Кларенс Марс гэдэг чихрийн наймаачин эхлүүлжээ, 1920 онд тэр өөрийн оргинал Milky Way гаргажээ. Түүнийг их депрессийн Марс таван центээр худалдан нийтийн хүртээлийнх болгож чадсан байна. Дараагийн бүтээгдэхүүн нь Марс шоколад болсон ба түүний дараагийнх нь
M&M’s үхэл болов. Mars, M&M’s нь түүний хүү Франклин Форрестын бүтээл юм. Өнөөдөр Mars Incorporated (Uncle Ben’s, Pedigree, Whiskas зэргийг эзэмшигч) дэлхийд гэр бүлийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Форрест Марс 95 насандаа 1999 онд нас барахдаа ажлаа хоёр хүү, охиндоо өвлүүлжээ.
М.Цогт