x

Хийжүүлсэн ундаа ба эрүүл мэнд

"КОКА-КОЛА" нь 90% хийжүүлсэн уснаас тогтох ба мөн шингэрүүлсэн сахар, фосфорын хүчил ба кофеиноос бүрдэнэ.  Харин 1 орчим хувийг нь  "МЕРХАНДИЗ-7" хэмээх нууцлаг бодис эзэлдэг гэж үздэг.  Түүнд агуулагдаж буй бодисууд тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг.

Өлөн үедээ хэзээ ч бүү уу

1.Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд орсноор түүнийг үрэвсүүлдэг ба ходоодны сөргөө өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Мөн нүүрсхүчлийн хий нь цөсний хүүдий болон элгэнд муугаар нөлөөлнө.

2.Хүйтэн чихэр ихтэй ундааг их хэмжээгээр хэрэглэснээр шүд илүүтэйгээр гэмтээхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг. 200г хийжүүлсэн ундаанд 5 цайны халбага сахар агуулагддаг. Сахарын илүүдэл нь биеийн жинг нэмэгдүүлж, харшил болон арьсны өвчлөлд (батга г.м) хүргэдэг. Зарим эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн хүмүүс  “сахар”-г  «амтлаг үхэл, цагаан үхэл»гэж  нэрлэх тохиолдол байдаг.

3.Ортофосфорын хүчил нь шүдний эмалийг гэмтээхээс гадна ходоодонд, ялангуяа ходоодны хүчил их үед сөргөөр нөлөөлдөг. Хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэхэд яснаас кальцийг гадагшлуулдаг. Хүний бие махбод кальцийн тусламжтайгаар хүчлийг саармагжуулдаг тул ясны бүтцэнд кальци дутагдаж эхлэх ба улмаар ялангуяа хүүхдүүдэд ясны хугарал илүү тохиолдохоос гадна дархлаа буурах, ясны бусад төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

4. «Кока-Кола»,  «Пепси-Кола»болон бусад хийжүүлсэн ундаануудад агуулагдах  кофеин нь нойргүйдлийг үүсгэдэг. Турайлбал, хүүхэд 2 стакан ундаа уухад л нойронд нь нөлөөлж, нойргүдэл үүснэ. Мөн  яснаас эрдэс бодисуудыг их хэмжээгээр ялгаруулснаар  яс сийрэгжих өвчинд хүргэж улмаар яс хугарамтгай болдог. Хамгийн аюултай нь кофеинд амархан дасал болдог бөгөөд сэргээшийн бодистой ижил үйлчилгээ үзүүлдэг тул дахин дахин хэрэглэх донтой болгодог байна.

Хийжүүлсэн ундаа нь амны цангааг тайлахгүй

5.«Хийжүүлсэн ундаа» нь амны цангааг тайлахгүйгээр үл барам түүнд синтетик сахар орлуулагч ихээр агуулагддаг тул  улам цангуулж, ихээр уух хүслийг бий болгодог байна. Түүнийг их хэмжээгээр хэрэглэснээр мэдрэл сэтгэхүйд нөлөөлөх өндөр магадлалтай.

6. Бензоат натрия гэх консервант өөх тос, нүүрс усыг задалдаг ферментийг задалснаар өөх тос, нүүрс усаа задалж чадахүйд хүрч улмаар өөх тос, нүүрс биед хуримтлагдаж биеийн жин нэмэгдэж, таргална.

Иймд эдгээр хийжүүлсэн ундаануудыг аль болохоор бага хэрэглэх, болж өгвөл огт хэрэглэхгүй байх, харин оронд нь сүү,цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнэ, жимсний цэвэр шүүсийг гэртээ бэлтгэж хэрэглэдэг дадалтай болох нь таны эрүүл мэндэд нэн тустай.

Эх сурвалж: НЭМХ-ийн Хоол судлалын төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 7 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 51 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 2 цаг 33 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 2 цаг 37 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 3 цаг 30 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 3 цаг 31 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 3 цаг 32 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 3 цаг 32 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 3 цаг 33 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 3 цаг 34 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 3 цаг 35 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 3 цаг 36 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 3 цаг 37 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 3 цаг 37 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 3 цаг 38 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 3 цаг 39 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 3 цаг 40 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 3 цаг 41 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 3 цаг 42 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 цаг 43 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top