Нидерландад галт тэргээр хэрэв та ном уншиж байгаа бол үнэгүй явж болно.
Цагдаа нар нь манайх шиг биш. Туслаад л явахыг голлодог. Машинаа та түгжилгүй мартсан бол ингэж болохгүйг сануулсан зурвас бичээд л суудал дээр чинь үлдээнэ.
Нохойд зориулагдсан тусгай талбай байдгийг мэднэ биз дээ.
Хамгийн сонирхолтой нь Нидерландчууд тэжээвэр амьтныхаа ялгадасыг заавал ч үгүй хурааж явдаг.
Манай ард олонд энэ дутагдалтай, нохой нь хүүхдийн тоглоомын талбайд "хөнгөрч, хүндэрчихээд" л алга болно. Эзэн нь санаа нь амраад л нохойгоо оруулж байх шиг!
Сэлэж чадахгүй хүүхдийг сургуульд авдаггүй гээч! Тийм ээ, Нидерландад сэлэх нь заавал ч үгүй зүйл. Усанд сэлэх шалгалтгүйгээр таны хүүхдийг хэн ч сургахгүй.
Нидерланд дэлхийн хамгийн экологич орнуудын нэг юм. Салхин цахилгаан станцууд ихтэй.
Эрэгтэйчүүдэд зориулсан үнэ төлбөргүй ил бие засах бүхээг гудамжинд нь байдаг.
Энэ чинь зүгээр санаа биш үү?
М.ЦОГТ