x

Д.Нарангэрэл: Сэрэмжтэй байж, бага насны хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг хүсье

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол улсад долоо дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар тархах эрсдэл дахин МАШ ӨНДӨР гэж гарчээ. 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 213 оронд коронавирусийн улмаас 2.330.967 өвчилж, 160765 хүн нас барж, 596537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Дэлхий даяар 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Өвчлөлийн хувьд АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Их Британи, Турк улсуудад голомтлон тархаж байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 36793, нас барсан 113 тохиолдол байна. Өвчлөлийн гол цөм нь Москва хот болоод байна. Москва хотод 2649 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна. Үүний улмаас тус хотд хөл хорионы дэглэмийг чангатгаж дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй бол метронд суулгахгүй байхаар болжээ. Харин автомашины хөдөлгөөнийг камераар хянахаар болсон байна. 

Эрхүү мужид шинээр 57 тохиолдол бүртгэгдсэн. Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүртэл насны 10 хүүхэд байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна. Энэ нь бага насны хүүхэд өвчилсөн дөрөв дэх тохиолдол гэж үзсэн байна.

Эрхүү, Буриадад яагаад бага насны хүүхэд өвчлөөд байгааг цаг агаар дулаарч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явж, балархай хэлбэрийн нян тээгч буюу шинж тэмдэггүй нян тээгчээс өвчлөл авч байна гэж үзэж байгаа. ОХУ-д илэрч байгаа тохиолдын 50 хувь нь балархай тээгч байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин нөхцөл байдлын улмаас зарлиг гаргаж визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийн зургаадугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. 

Манай улсын хувьд ажиглалтад 1227 байна. Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагжигч эмч ажиллаж байна.

Хөрш орнуудад өвчлөл их байгаа, манай олон аймагтай хилэлдэг тул иргэдийг сайтар сонор сэрэмжтэй байж, ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг биелүүлэн, гараа сайтар угаах, маскаа зүүх, бага насны хүүхдээ дагуулж явахгүй, гадаа тоглуулахгүй байхыг хүсье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 9 цаг 55 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 10 цаг 1 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 10 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 10 цаг 31 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 10 цаг 49 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 10 цаг 50 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 10 цаг 51 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 10 цаг 51 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 10 цаг 52 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 10 цаг 55 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 10 цаг 57 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 10 цаг 57 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 10 цаг 58 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 11 цаг 48 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 12 цаг 16 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 12 цаг 20 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 12 цаг 36 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 14 цаг 17 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 14 цаг 18 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 14 цаг 19 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top