Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч С.Отгонбаяр ахлагчтай баг Монголд анх удаа хөх болон суганы бамбай булчирхайн зангилааг дурангийн аргаар авах мэс заслыг хармоник ашиглан хийжээ.
Үйлчлүүлэгч 37 настай эмэгтэйн бамбай булчирхайн баруун талын уйланхайт зангилаатай гэж онош ногдоход нь шингэнийг соруулж, склероз эмчилгээ хийхэд үр дүн өгөөгүй тул дурангийн мэс заслыг сонгосон байна.
Уламжлалт нээлттэй мэс засал хийхэд хүзүүний өмнөд хэсэгт 5-10 см урт хөндлөн зүслэг хийж, бамбай булчирхайг авдаг аж. Тэгвэл дурангийн мэс засалд хүзүүний ил харагдах хэсэгт шарх сорви үүсэхгүй, харин хоёр хөхний дээр таван мм, суганы урд хэсэгт таван мм зүсэж авдагаараа гоо сайхан алдагдуулахгүй давуу талтай юм байна.
Аюул багатай энэхүү шинэ технологи нэвтэрснээр үйлчлүүлэгчид орчин үеийн бамбай булчирхайн мэс заслын тусламж үйлчилгээг өөрийн орондоо авах боломжтой болсныг эмч нар онцоллоо.