Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 9-нд ХӨСҮТ болон монгол улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Өчигдөр нийт 121 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан сэжигтэй нэг тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүн, мөн тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэв.