x

"16 дахь тохиолдлын хавьтал болох 100 гаруй хүний шинжилгээний хариу маргааш гарна"

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа манай улсад бүртгэгдсэн 16 дахь тохиолдлын ойрын хавьтлууд болон хяналтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өчигдөрийн 16 дахь батлагдсан тохиолдол болсон иргэний сурч байсан газарт өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан байсан. Мөн хамт байсан хүмүүсийг нэг нэгээр нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн бэлдсэн байранд тусгаарласан. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд эхний шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм.

Энэ иргэн тухайн газраасаа халдвар авч ирсэн, дотроосоо алдсан зүйл байхгүй. Ирсэн цагаасаа ганцаараа тусгаарлагдаж байсан учраас ингэж үзэж байна. Тухайн иргэнтэй машинд хамт явж ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн нэгдүгээр хавьтлын хавьтал 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Шинжилгээний хариу маргааш гарна. 

Бид вирус ялгарах хугацааг тодорхой хугацаагаар хянаад шинжилгээ давтан хийгээд байгаа юм. Тиймээс давтан шинжилгээгээр вирус илэрсэн.

Гуравдугаар сарын 28-нд хойд хилээ хаасан. Хил хаахаас өмнө ирсэн хүмүүсийг бид 14 хоног чек листээр хянаад өөрчлөлт гарсан тохиолдолд шинжилж байсан.

Харин халдвартай тохиолдол гарснаас хойш бүх хавьтлыг шинжилж байгаа. Халдвар судлалын заалтаар хавьтлуудыг 2-3 удаа шинжилж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top