Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарласан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн, тандалтын зорилгоор 21 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 38 шинжилгээ хийсэн.
Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулан тусгаарласан. Хавьтлуудын судалгаа үргэлжилж байна" гэлээ.