Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өнөөдөр хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарч байна. Сүүлийн гурван хоног таван төрлийн коронавирусийн илрүүлэг шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Энэ хоёр иргэн маань мөн адил 14 хоног сувилалд тусгаарлагдана.
Ерөнхий сайдын тушаалаар гинээр нэг лабортори нэмхээр болсон. Хүчин чадал нэмэгдсэнээр иргэд өөрийн хүсэлтээр коронавирусийн илрүүлэг шинжилгээ хийлгэх боломжтой боллоо.
Франц иргэний биеийн байдал сайн байгаа. Франц иргэний ажилдаг "Бадрах энержи" компаниас ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын цалинд зориулан 100 сая төгрөг хандивласан. Бид үүнийгээ тэгш хуваан, урамшуулал болгон олгох болно.
Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар ХӨСҮТ болон монгол улс даяар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй байна.
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 иргэний давтан шинжилгээ болон Токио-Улаанбаатрын тусгай онгоцоор ирсэн 182 иргэнээс коронавирус илрээгүй.
Тандалтын шугамаар 25 иргэнээс шинжилгээ авсан, хариу сөрөг гарсан. Нийт 222 иргэнд коронавирусийн илрүүлэг шинжилгээ хийсэн байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)