x

У.Хүрэлсүх: НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаатай тэглэж байна

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

У.Хүрэлсүх:

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 орон, нутагт дэвсгэрт коронавирусын халдвар тархаж, нийтдээ 530 мянган хүн өвчилсөн мэдээллийг сүүлийн байдлаар авлаа. Халдварын улмаас 23970 хүн нас барсан мэдээ байна. Манай улсад 11 халдвар авсан, хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нар маань амжилттай эмчилж байна.

Өнөөдрийн нөхцөлд Засгийн газар, Ерөнхий сайдад ажиллах хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, монгол хүний амь нас эрүүл мэнд. Хоёрдугаарт, улс орны эдийн засагт учирсан хүндрэлийг давж гарах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд коронавирус Монгол Улсад хяналтанд байгаа. Би өөрөө Онцгой байдлын, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсны хувьд байдлыг гадарлаж байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 10 удаа, УОК 11 удаа хуралдсан. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажилласны үр дүнд нөхцөл байдал хяналтанд байна. Дэлхийн хэмжээнд гарын 5 хуруунд багтах улс оронд эх оронд нь халдвар гараагүй байна. Үүний нэг нь Монгол Улс. Шаардлага улам өндөрсөж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөх ёстой. Халдварын тархалтыг хяналтандаа авсан. Цааш нь дэлгэрүүлэхгүй байх ёстой. Бурхны авралаар одоогийн байдлаар хүндэрсэн нөхцөл байдал одоогоор гарсангүй.

Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. Бид цөөхүүлээ 3,2-хан сая хүн амтай. Цөөхөн хүн ам өвчилбөл ямар эрсдэлтэй вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Боломжтой бүхий л нөөц бололцоогоо бид дайчилж ажиллаж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд энэ өвчинтэй тэмцэж байгаа байгууллага, хамт олныг дэмжих чиглэлээр ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх, ариутгал халдваргүйтлийн ажилд зориулж 17 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргалаа. Ариутгал, халдваргүйтгэлийн ажилд шаардлагатай 20 тэрбум төгрөгийг нэмж баталлаа. 

Нэмээд 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцас худалдан авахад зориулна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. Ингээд нийтдээ 200 тэрбумын санхүүжилт гаргаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад их мөнгө.

Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар бодлогоо гаргах ёстой. Үүрэг даалгаврууд өгөгдөөд явж байгаа. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

  • Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна;
  • Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй;
  • 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна  /гурван сарын хугацаанд/; 
  • Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно /гурван сарын хугацаанд/;
  • Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно /Хүүгийн зөрүүг Засгийн газар хариуцна/;
  • Хоиро цээрийн хугацаанд гэртэй байгаа 18 нас хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна;
  • Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ug ni zuv shiidver baina.ene ih mungig haanaas gargah ve.tootsoo sudalgaa hiigee l bailguidee (202.131.250.130)
    zochin
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цаг 52 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 19 цаг 58 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 20 цаг 37 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 20 цаг 46 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 22 цаг 57 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 22 цаг 58 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 22 цаг 59 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 23 цаг 1 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 23 цаг 2 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 23 цаг 3 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 23 цаг 4 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 23 цаг 6 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 23 цаг 8 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 23 цаг 9 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 23 цаг 10 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 23 цаг 12 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 23 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 23 цаг 15 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 23 цаг 16 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 23 цаг 17 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top