x

Монгол улсад коронавирусийн халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэж үнэлжээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдсэн" талаар мэдээлэв. 

Мөн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэсэн юм. Коронавирусийн халдварын тархаль нэмэгдэж шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт дэлхийн 200 оронд халдвар тархаад байна. 

Мөн манай улс өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэсэн үнэлгээ гарчээ. 

Тэгвэл дэлхийн улс орнуудад коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Ингэснээр халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтоох бололцоо хурдан бүрдэж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Харин тус байгууллагын захирал Тедрос Адханом Гебрейесус: "Дан ганц хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоож хүчрэхгүй. Халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврахын тулд хөл хорио тогтоосон хугацаандаа вирус руу довтлохыг бид уриалж байна” гэжээ. 

Тэрээр мөн улс орнуудын авч хэрэгжүүлэх хэрэгтэй зургаан алхмыг нэрлэжээ. 

Үүнд:

  • Эмнэлгийн байгууллагын ажиллах хүчийг өргөжүүлж, сургаж, байршуулах,

  • Халдвар авсан байх магадлалтай бүх сэжигтэй тохиолдлыг илрүүлэх системийг хэрэгжүүлэх,

  • Шинжилгээний оношлуурын үйлдвэрлэл, хүчин чадал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх,

  • Өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлахад ашиглах байгууламжуудыг тодорхойлж, тоноглох,

  • Ойрын хавьтлуудыг тусгаарлах тодорхой төлөвлөгөө боловсруулах,

  • Эрүүл мэндийн салбар дангаараа хийх боломжгүй ажил тул салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах болон Засгийн газар тархалтыг хумьж, хяналтад авахад дахин анхаарал хандуулахыг зөвлөжээ.

Энэхүү цар тахлын эсрэг хариу арга хэмжээг цаг алдалгүй авч чадвал тархалтыг хязгаарлах боломжтойг зарим улс орны жишээ харуулж байгаа билээ.

Халдвар авсан нэг хүн дараагийн хүнд халдвар тараах хугацааг дунджаар 4.8 хоног гэж тогтоосон бөгөөд өвчний нууц үе дунджаар зургаан хоног аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (139.5.216.160)
    Gadnaas abchirahaar arga baijuu
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 14 цаг 4 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 14 цаг 10 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 14 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 14 цаг 40 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 14 цаг 57 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 14 цаг 58 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 14 цаг 59 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 15 цаг 0 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 15 цаг 1 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 15 цаг 4 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 15 цаг 5 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 15 цаг 6 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 15 цаг 7 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 15 цаг 57 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 16 цаг 24 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 16 цаг 28 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 16 цаг 44 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 18 цаг 26 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 18 цаг 27 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 18 цаг 28 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top