x

О.Магнай шинээр барих замын ажлыг зогсоож, иргэдэд мөнгөө тараахыг шаардав

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийж, иргэн бүрт 1,242,721  төгрөг олгохыг шаардлаа. 

О.Магнай уг шаардлагынхаа тухай "Халдварт вирустэй холбоотой хөл хориог уртасгахын хэрээр эдийн засаг хумигдан, үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодит аюултай нүүр тулж байна. Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогоо цаг алдалгүй тодорхойлж, иргэдэд танилцуулах ёстой ч өнөөдрийг хүртэл бодит бодлого танилцуулсангүй. 

Тиймээс эдийн засгийг тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын иргэн бүрт 1,242,721  төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгохыг шаардаж байна. Энэ онд барих ёстой хоёр замын ажлыг зогсоож, мөнгийг нь иргэддээ өгөх хэрэгтэй. Улсынхаа эдийн засгийг авч үлдэх ёстой гэдэг үүднээс АН энэ шаардлагыг хүргүүлж байна" гэсэн юм.

Гэвч хэвлэлийн бага хурал өндөрлөсний дараа уг шаардлага АН-ын албан ёсны байр суурь уу, эсвэл иргэн О.Магнайгийн байр суурь уу? гэдэг маргаан үүсэв. Хэрвээ АН-ын байр суурь юм бол шаардлагыг тус намын албан бланк дээр үйлдэх нь тодорхой. Хоёрдугаарт намын удирдах байгууллагаар /ядаж удирдлагын түвшинд/ хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан байх.

Харин О.Магнайгийн сэтгүүлчдэд тараасан шаардлагын ард "АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай" хэмээн гарын үсэг зурсны дээр тус намын хэвлэлийн албанаас "Энэ бол АН-ын албан ёсны байр суурь биш, иргэн О.Магнайгийн байр суурь юмаа" гэсэн залруулгыг хийлээ. 

(Шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэв)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ ТАНАА
 

Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах тухай
 
Ковид-19 Вирусийн тархалтын улмаас цар тахал дэгдэн бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна.

Манай улсын хувьд энэ оны 1-р сараас эхэлсэн хөл хориог өнөөдрийн байдлаар 5-р сарыг хүртэл сунгалаа. 

Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид  арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл байдал ч бий болоод байна. 

Энэ мэт онцгой нөхцөл байдал үүссэн үед ЗГ нь мөн онцгой байдлаар асуудалд хандаж эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх  бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн ч, харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ.  

Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд МУ-ын ҮХ-ийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” мөн арван зургадугаар зүйлд зааснаар  Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг  4-р сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна.
 
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай
2020.03.25

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цаг 11 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 19 цаг 17 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 19 цаг 56 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 20 цаг 5 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 22 цаг 16 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 22 цаг 17 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 22 цаг 18 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 22 цаг 20 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 22 цаг 21 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 22 цаг 22 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 22 цаг 23 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 22 цаг 25 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 22 цаг 26 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 22 цаг 28 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 22 цаг 29 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 22 цаг 31 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 22 цаг 32 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 22 цаг 33 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 22 цаг 35 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 22 цаг 36 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top