x

АНУ-ын Сангийн дэд сайд Саарал жагсаалтаас гаргах асуудлаар Сангийн сайдтай уулзжээ

АНУ-ын Сангийн Дэд сайд Маршалл Билингсли энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргахад шаардлагатай хийх ажлуудын талаар ярилцжээ. Энэ талаар АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа жиргэсэн байна. 

Ё. Отгонбаяр@OtgonbayarY

АНУ Сангийн дэд сайд М. Биллингсли Сангийн сайд Ч. Хүрэлбаатарт бараалхаж Монгол улсыг саарал жагсаалтаас гаргахад хийх ажлуудын талаар ярилцав

View image on Twitter

 

Маршалл Билингслиг 2017 оны зургаадугаар сард АНУ-ын Сенатаас Сангийн яамны Дэд сайдаар томилсон бөгөөд тэрбээр терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ба санхүүгийн гэмт хэргийн асуудал эрхэлсэн албыг удирдан ажилладаг ажээ.

Энэ дагуу Маршалл Билингсли АНУ-ын засгийн газар болон гадаад улс орнуудын засгийн газар төдийгүй хувийн хэвшил дэх үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцдаг нэгжүүдтэй хамтран хууль бус санхүүжилтээс үүдэлтэй аюулыг илрүүлэх, шийдвэрлэхэд хамтран ажилладаг байна. Тиймээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, дотоодод болон хил дагуу гардаг бусад төрлийн гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааг анхаардаг ажээ.

Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон бөгөөд жагсаалтаас гарахын тулд ФАТФ-аас тавьсан дөрвөн шаардлагыг хэрэгжүүлэх зөвлөмж аваад байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09 Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2025-05-09 Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2025-05-09 Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2025-05-09 Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2025-05-09 Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2025-05-09 Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2025-05-09 Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2025-05-09 Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2025-05-09 Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2025-05-09 Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2025-05-09 Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2025-05-09 Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2025-05-09 Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2025-05-09 Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top