x

Сурагчид Шүд угаалтын аваргаа шалгаруулахаар өрсөлдөж байна

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээнийг МҮЭСТО-д зохион байгуулжээ.

Тэмцээний эхний шатанд дүүргүүдийн ЕБС-ийн 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулжээ. Эхний шатанд шалгарсан нийт 25 сургуулийн 9-10 насны 200 хүүхэд өнөөдрийн “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдөж байна.

Засгийн газраас баталсан "Эрүүл шүд- Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг таван жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн төсөвтэй хэрэгжүүлэхээр энэ онд албан ёсоор эхлүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн 153 эмнэлэг ажиллаж, 92,185 хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэв. Харин энэ удаагийн тэмцээнийг хүүхдийн цоорсон шүдийг эрүүлжүүлж, тэдэнд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил суулгах зорилгоор анх удаа зохион байгуулж байгаа юм байна.

Сүүн шүдээ сайн арчилж байж ясан шүдээ эрүүл байлгах дадалд суралцана

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Ц.Байгаль энэ тухай “Шүд угаах тэмцээн нь зөвхөн зүгээр нэг тэмцээн болоод  л өнгөрөхгүй. Хамгийн гол нь энэ тэмцээн нь хүүхдүүдэд шүдээ тогтмол угаах нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сурталчлах зорилготой.

Бидний хийсэн судалгаагаар хүүхэд шүдээ угаах хэрэгтэй гэдгийг мэддэг мөртлөө яг хэрхэн зөв угаах тал дээр дутагдалтай байсан. Зарим хүмүүс сүүн шүдийг арчлахгүй орхиж болно гэж ойлгодог нь маш буруу. Учир нь хүүхдүүд сүүн шүдээ сайн арчилж сурч байж дараа нь ясан шүдээ эрүүл байлгах дадал зуршилд суралцана. Хүүхдийн дадал зуршил тогтох нас нь 3-5 нас байдаг учраас тухайн насан дээр нь эрүүл мэнддээ хариуцлагатай хандах хэрэгтэйг сайн ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд эцэг, эхчүүд өөрсдөө сайн үлгэрлэн дуурайлал үзүүлэх ёстой " гэв.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3,100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтад хамруулжээ.

Энэ хүрээнд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна.

Өнөөдөр зохион байгуулж байгаа "Шүд угаалтын аварга шалгаруулах" тэмцээнд таван үе шатаар өрсөлдөж аваргаа шалгаруулах юм байна.

Үүнд:

  1. Хүлээх өртөө
  2. Тест бөглөж мэдлэгээ шалгуулах, жигнэмэг идэж хиймлээр өнгөр тогтоох өртөө
  3. Шүд угаах өртөө
  4. Угаасан шүдийг будах өртөө
  5. Будагдсан өнгөрийг үнэлэх өртөө
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 27 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 33 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 12 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 21 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 3 цаг 32 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 3 цаг 33 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 3 цаг 35 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 3 цаг 36 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 3 цаг 37 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 3 цаг 39 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 3 цаг 40 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 3 цаг 42 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 3 цаг 43 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 3 цаг 44 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 3 цаг 45 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 3 цаг 47 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 3 цаг 49 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 3 цаг 50 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 3 цаг 51 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 52 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top