x

Монголын анхны хамтын нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ

Гэрэл зургийг montsame.mn

Гадаадын улс орнуудад жижиг дунд үйлдвэрлэгчид, фермерүүд нэгдэж "COOP Store" буюу хамтын нэрийн дэлгүүр байгуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг туршлага бий. Анх 1940 онд Канадын жижиг фермер эрхлэгчид нэгдэн хамтын нэрийн дэлгүүр гэх шинэ ойлголтыг нэвтрүүлснээс хойш АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад энэ аргыг түгээмэл ашиглах болжээ. Хоршоо хэлбэрээр бүтээгдэхүүнээ борлуулах нь маркетинг, борлуулалтын зардлаа хэмнэж ашиг орлогоо нэмэгдүүлэх олон боломж олгодгоороо давуу талтай юм. 

Энэ жишгээр  манай 30 гаруй үндэсний үйлдвэрлэгчийг нэгтгэсэн Монголын анхны "COOP" хамтын нэрийн дэлгүүр өчигдөр нээлтээ хийлээ. Монголын анхны хамтын нэрийн дэлгүүрт ЖДҮХС-аас санхүүжилт авсан хэд хэдэн үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.

Энэ онд ЖДҮХС-гаас онд нийслэлд 101 ААН, орон нутагт 360 гаруй ААН-д хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж, 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа юм байна. Мөн ЖДҮХС-гаас "COOP" хамтын нэрийн дэлгүүртэй хамтран ажиллахаар санамж бичиг байгуулжээ. Жижиг дунд бизнес эрхлэгчид дан дангаараа ажиллах нь олон эрсдэл дагуулдаг. Ялангуяа бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар зорьж байгаа үйлдвэрлэгчид хүндрэл бэрхшээлээ хамтдаа даван туулж, туршлага солилцох боломжтой тухай ЖДҮХС-гийн захирал, хатагтай Б.Батцэцэг хэлэв.  

"Тэнгэри Кооп Монголиа" хоршооны тэргүүн Х.Ихбаяр: 

-Үндэсний үйлдвэрлэгчид дундын зуучлалгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжийг судалж үзээд хамтын нэрийн дэлгүүр нээх нь зөв юм байна гэж үзсэн. Одоогоор арьс, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, хувцас загвар, хүнсний чиглэлийн 30 гаруй үйлдвэрлэгч бидэнтэй нэгдээд байна. Цаашид хамтын нэрийн дэлгүүрийг Эрдэнэт, Дархан хотууд, Дорнод аймаг болон гадаадын улсуудад Монголын нэрийн барааны дэлгүүр хэлбэрээр өргөжүүлэхээр зорьж байна. Өргөн хэрэглээний сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид "Тэнгэри Кооп Монголи" хоршооны гишүүнээр элсэж "COOP" хамтын нэрийн дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтой.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ждү (85.102.96.182)
    Үнэ гэж тэнгэрт хадсан
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 10 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 1 цаг 16 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 55 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2 цаг 4 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 4 цаг 16 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 4 цаг 17 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 4 цаг 18 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 4 цаг 19 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цаг 21 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 4 цаг 22 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 4 цаг 23 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 4 цаг 25 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 4 цаг 26 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 4 цаг 27 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 4 цаг 29 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 4 цаг 30 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 4 цаг 32 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 4 цаг 33 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 4 цаг 34 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 4 цаг 36 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top