x

Кени улсад болсон НҮБ-ын уулзалтад оролцсон манай нэг иргэн Холерийн халдвар авчээ

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 нд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцжээ. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, зовиур багассан. Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өчигдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар эдгээр иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй. Эрүүл мэндийн яамнаас нислэгийн үед тогтмол мэдээлэл авч цаг алдалгүй Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “Холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу шуурхай арга хэмжээг авч, ажиллалаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 

Кени улсад 2017 оноос хойш холер өвчний дэгдэлт гарч байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхнийг Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна хэмээн мэдээлэв. 

Холер буюу урвах тахал нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин.

Энэ өвчин Монгол Улсад анх удаа шинээр 1996 онд бүртгэгджээ.

Өвчний эх уурхай нь зөвхөн хүн. Урвах тахлын нянг өвчтөн, балархай хэлбэрийн болон нууц хугацаандаа байгаа өвчтөн ба эрүүл нян тээгч хүмүүс гадаад орчинд тараана. Халдварлах механизм нь өтгөний мөр, халдвартай ус, хоол хүнс ба ахуйн хавьтлын замаар дамжигдана. Бүх насны хүмүүс өвдөх боловч ходоодны шүүс багатай, хоол боловсруулах замын архаг өвчтөй, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, цус багадалттай зэрэг хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.

Өвчний нууц хугацаа хэдэн цагаас дунджаар 2-3 хоног үргэлжлэх бөгөөд өвчин цочмог эхлэх ба гол төлөв шөнийн цагаар бага зэрэг халуурах, гэдсээр эвгүй оргин өвдөж суулгадаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 11 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 1 цаг 17 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 56 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2 цаг 5 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 4 цаг 17 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 4 цаг 18 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 4 цаг 19 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 4 цаг 20 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цаг 22 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 4 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 4 цаг 24 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 4 цаг 26 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 4 цаг 27 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 4 цаг 28 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 4 цаг 30 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 4 цаг 31 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 4 цаг 33 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 4 цаг 34 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 4 цаг 35 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 4 цаг 37 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top