Жил бүрийн аравдугаар сард тохиодог Дэлхийн алхалтын өдрийг Арвайхээрчүүд энэ амралтын өдрөөр тэмдэглэн өнгөрүүлжээ.
“Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя" уриан дор Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан үйл ажиллагаанд 200 гаруй хүн оролцож, арван мянган алхалт хийсэн байна.
Алхах нь биднээс ямар нэг эд зүйл, техник төхөөрөмж, цаг улирлын онцлог шаардаад байхгүй, хүний бие махбодийн үндсэн хөдөлгөөн бөгөөд зүрх судасны үйл ажиллагаа, үе мөчний хөдөлгөөнийг сайжруулж, сэтгэл санааг тайвшруулдаг, цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлдэг хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байлаа.
ДЭМБ-аас насанд хүрэгчдийг өдөрт 30, хүүхэд, залуучуудыг 60 минут алхахыг зөвлөдөг байна.