Технологи

Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа
Америкийн “Apple” компани мягмар гарагт шинэ “iPhone” гар утас, “Apple Watch” ухаалаг цаг, “AirPods” чихэвчээ танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүнүүд есдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарна.
2025-09-10

Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав
Өмнөд Хятадын Гуандун мужийн Жянмэнь хотод 700 метрийн гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг албан ёсоор ашиглалтад оруулжээ.
2025-09-08

“Улаанбаатар смарт карт”-ын дата төвийг нэгдсэн дата төв рүү нүүлгэнэ
Нийслэлийн нэгдсэн дата төвд нийслэлийн байгууллагуудын серверүүдийг төвлөрүүлж байгаатай холбогдуулан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн дата төвийг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын Дата төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
2025-08-28

Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв
Илон Маск Microsoft-ын шууд өрсөлдөгч болох Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлж, хиймэл оюун ухааны олон талт төлөөлөгчдөд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьснаа мэдэгдлээ.
2025-08-27

Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ
2025 оны улаанбуудайн анхны хураалт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хөдөлмөрийн баатар тариаланч С.Ганболд захиралтай "Их шинэстэй" ХХК-ийн талбайгаас эхэлж, улсын хэмжээнд намрын хураалтын ажил эхэллээ.
2025-08-26

Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна
Хятад улс газрын ховор металлуудын олборлолт, хайлуулах, ялган боловсруулах үйл ажиллагаанд жил бүрийн квот тогтоож, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор түр журам гаргалаа.
2025-08-26

Хямд үнэтэй шинэ загвар илүү чанартай дуугаралттай болжээ
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани “Galaxy Buds 3” чихэвчнийхээ үндсэн функцуудыг хадгалсан, харьцангуй хямд үнэтэй шинэ загвар болох “Galaxy Buds 3 FE”-г танилцууллаа.
2025-08-19

Ухаалаг камерын системээр 5 сая зөрчлийг илрүүлэв
Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитой бууруулах, иргэдийг зам тээврийн осолд өртөх хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах нөхцөл боломж бүрдэх юм.
2025-08-19

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана
YouTube-ын мэдээлснээр, хэрэв хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийг насанд хүрээгүй гэж үзвэл зээлийн карт, селфи зураг эсвэл иргэний үнэмлэхээр нас баталгаажуулахыг шаардах аж.
2025-08-15

Биткоины ханш анх удаа 124 мянган ам.доллар давлаа
Bitstamp биржийн мэдээллээр биткоины ханш өчигдөр анх удаа 124 мянган ам.долларыг давж, арилжааны явцад 124 279 ам.долларт хүрсэн ч дараа нь 122 мянган ам.долларт буурсан байна. CoinMarketCap-ийн тооцооллоор ханш өссөний дараа биткоины зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд долларт хүрчээ.
2025-08-15

Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа
Шинэчилсэн “ECO” зүтгүүр нь түлш зарцуулалтыг 60-70 хувиар багасгахын зэрэгцээ хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй ногоон технологи бөгөөд эдийн засгийн үр ашигтайг “Монголын төмөр зам” компанийн мэдээлэв.
2025-08-15

Хиймэл оюунд суурилсан камерын зөрчлийн талаарх алдаатай мэдээллийг засаж өөрчилнө
Хиймэл оюунд суурилсан камераар сануулах мессеж, зөрчлийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ.
2025-08-14

Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно
БОУАӨЯ-наас хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах waste.mecc.gov.mn цахим платформ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
2025-08-14

Амазоны агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байна
Компанийн дэлхий даяарх хүргэлтийн сүлжээний ажлын 75 орчим хувийг робот техникийн тусламжтайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд Амазоны нэг салбар дахь ажилтнуудын тоо 670 орчим байгаа нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм.
2025-07-03

Япон ховор металлыг далайн ёроолоос олборлох төслөө 2026 онд эхлүүлнэ
Япон улс Минамиторишима арлын эрэг орчим дахь далайн ёроолоос газрын ховор металл олборлох төслийг 2026 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Nikkei Asia сонин мэдээллээ. Уг төслийн хүрээнд 5500 метрийн гүнээс тусгай өрөмдлөгийн хөлөг онгоцоор лаг шавар сорох замаар ховор металл олборлож, цуглуулсан шаврыг эх газарт авчран боловсруулах аж. Энэ нь дэлхийд анх удаа ийм хэт гүнээс ховор металл олборлож буй туршлага болохоор онцлогтой юм.
2025-07-02

Apple хиймэл оюуны салбарт эрчимтэй хөдлөв: Perplexity-г худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ
Apple компани хиймэл оюуны салбарт байр сууриа бататгах зорилгоор Perplexity AI компанийг худалдан авах хэлэлцээр эхлүүлсэн талаар Bloomberg агентлаг мэдээллээ. Энэхүү чат-платформыг Белорус гаралтай Денис Ярац байгуулсан бөгөөд зах зээлд өндөр үнэлгээтэй, хайлтын систем болон хэрэглэгчийн харилцан үйлдлийг дэмжих чадвараараа онцлогтой юм.
2025-06-23

Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ
Европ даяар “хэт олон жуулчин”-ы эсрэг эсэргүүцлийн давалгаа өрнөж байна. Орон нутгийн иргэд олноор ирж буй жуулчид нь орон сууцны үнийг хөөрөгдөж, өөрсдийг нь өөрийнх нь дүүргээс шахан гаргаж байгааг гомдоллон, эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Associated Press агентлаг энэ талаар мэдээлжээ.
2025-06-20

Хятадын шинэ сансрын хөлөг "Мэнжөү" Сар руу нисэхэд бэлэн болж байна
Хятадын шинэ үеийн жолоодлогот сансрын хөлөг болох "Мэнжөү" (Мөрөөдлийн завь)-гийн тэг өндөрт үйлдсэн туршилтын нислэг амжилттай болсон тухай Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар (CMSA) мэдээллээ. Энэ нь Сар руу жолоодлогот нислэг үйлдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон юм.
2025-06-19

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинэ алхам хийв
Монгол Улсад жилийн дөрвөн улиралд тогтвортой ногоо бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал зорилгоор Үндэсний ухаалаг хүлэмжийн цогцолборын шав тавих ёслол боллоо. Энэхүү цогцолбор нь улсын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.
2025-06-18

Хиймэл оюун ухаантай Барби тоглоом үйлдвэрлэнэ
Mattel компани хиймэл оюун ухааны суурьтай тоглоомуудыг бүтээхээр болжээ. Энэ зорилгоо тэд OpenAI компанитай хамтран гүйцэтгэхээр төлөвлөж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, анхны бүтээгдэхүүнээ энэ жилийн сүүл үеэр худалдаанд гаргахаар зорьж байгаа ажээ.
2025-06-18